Франсуа Олланд итгэлгүй Ерөнхийлөгчөөр тодров

img

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд жүжигчин бүсгүйтэй нууц амрагийн харилцаатай гэх мэдээлэл цацагдсанаас хойш түүний нэр хүнд ганхаж эхэллээ. Тус улсын 18-45 насны 17 мянган иргэнээс авсан санал асуулгаар “Хулчгар амьтан” хэмээн ихэнх нь хариулсан байна.

Нэр хүнд унаж байгаагаас болж, Франсуа Олланд зарим асуудлын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс “Нууц амрагтай юу” гэсэн асуултад тэрбээр хариулахыг эрс татгалзаж “Валерие тэргүүн хатагтай хэвээрээ байгаа. Бид ирэх сарын 11-нд Вашигтонд айлчлахаар болсон. Энэхүү улс төрийн айлчлалын үеэр Валерие хамт байх болно. Бидний харилцаа хэвийн байгаа” гэжээ. Ерөнхийлөгч танхимд цугларсан сэтгүүлчдээс хувийн асуудал гэхээсээ илүүтэй, эдийн засаг, төрийн айлчлалын талаар асуухыг хүсчээ. Тэргүүн хатагтай Валериегийн биеийн байдлыг асуусан асуултад “Валерие сайн амрах шаардлагатай учир эмнэлэгт хэвтсэн” гэж хариулжээ.

Франсуа Олландыг жүжигчин Жули хэмээх бүсгүйтэй дотно харилцаатай гэх баримт хангалттай байгаа юм. Саяхан тэд “Evil Hotel” гэх зочид буудлаас  хамтдаа гарч буй дүрс бичлэг нийтэд ил болсон билээ. Дэндүү аймхай, эр хүн шиг үнэнээ хэлээгүй учир Франсуа Олландыг энэ цаг үеийн хамгийн итгэлгүй Ерөнхийлөгчөөр “BBC” агентлаг нэрлэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe:
ene uvgun chin gomo yum bishu
2014-01-15
hehe:
ene uvgun chin gomo yum bishu
2014-01-15