Гаити Улстай дипломат харилцаа тогтоов
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Гаити Улстай өчигдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Гаити Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Денис Режис нар гарын үсэг зурсан байна.
Бүгд Найрамдах Гаити Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлжээ. Түүнчлэн 2010 онд хүчтэй газар хөдлөлт-байгалийн гамшигт нэрвэгдсэн Гаити улсын ард түмэнд Монгол Улс 10 мянган ам. долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсанд байнга талархаж байдгаа Гаити улсын Байнгын төлөөлөгч тэмдэглэж, хоёр улсын найрсаг харилцаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ