ХДХВ-ийн халдварын тохиолдол 763 байж болзошгүй
Шинэ оны өмнөхөн манай улсад ДОХ-ын 150 дахь тохиолдол бүртгэгдсэн. Халдвар тээгч 35-39 насны эмэгтэй хүн байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 662 хүн хандаж үйлчлүүлснээс 321 нь урьдчилан сэргийлэх болон сайн дурын шинжилгээнд хамрагджээ. Түүнчлэн Монгол улсад байж болзошгүй ХДХВ-ын халдварын 2014 оны байдлаарх тархалтын тооцооллыг ДЭМБ-тай хамтран тооцож гаргасан байна. Энэ тооцооллоор ХДХВ-ын халдварын 763 тохиолдол байж болох эрсдэл байна гэжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ