Монгол Улс эдийн засгийн өсөлттэй орнуудыг тэргүүлэв
Эдийн засгийн тандалт, судалгааны “Economist Intelligence Unit” байгууллагаас 2014 онд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх 10 орныг нэрлэжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сүүлийн хоёр жилийн дотор өссөн орнуудын дотроос Монгол Улс нэгдүгээр байранд жагссан тухай “Washington post” сонин өөрийн сайт дээрээ байршуулсан байна.
6
Тэнд бичсэнээр “Монгол Улс азийн зүрхэнд оршдог. Ерөнхий байдлыг ажиглавал буурай орны төрхтэй. Нийслэл Улаанбаатар нь мөн адил. Тус улс сүүлийн 10 жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүнээ хөрш Хятад улсаас хангадаг учир эдийн засгийн хараат байдалтай оршсоор байна.
6
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс байгалийн баялгаа идэвхтэй ашиглаж чадсанаар дэлхийд үнэлэгдэх хандлага нь эрс өөрчлөгдөж ирсэн. Өнгөрсөн жил “Economist Intelligence Unit” байгууллагаас Монгол Улсыг түргэн хугацаанд хөгжиж буй 10 орны тоонд бичиж байжээ. Тус байгууллага энэ жил Монголыг эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх орон хэмээн онцолж байна.
6
Өнөөгийн Монгол орон БНХАУ руу байгалийн эрдэс баялгаа зарж, ашигтай ажилласны дүнд 2012 оноос тус жагсаалтын 5, 6 дугаар байрнаас огцом урагшилсан нь тус улсыг олон улсад аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг харуулж болохоор юм. Харамсалтай нь Монгол эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө тасралтгүй тэмцэж байгаа ч амьдрал дээр хангалттай нөлөөлж чадахгүй хэвээр л байна. Нийслэл Улаанбаатарыг тольдоход, агаарын бохирдол болон хүн амын ядуурал, нягтаршил зэрэг нь гамшигийн хэмжээнд хүрсэн” хэмээн бичжээ.
6
“Economist Intelligence Unit” байгууллагаас гарсан ДНБ өсөлтөөрөө тэргүүлсэн 10 орныг танилцуулж байна.
1. Монгол - 15.3 хувь
2. Сиерра Леон - 11.2 хувь
3. Туркменстан - 9.2 хувь
4. Бутан - 8.8 хувь
5. Ливи - 8.8 хувь
6. Ирак - 8.5 хувь
7. Лаос - 8.5 хувь
8. Зүүн Тимор - 8.5 хувь
9. Эритрей - 8.0 хувь
10. Замби - 7.9 хув
6
Фото: (Paula Bronstein/Getty Images)
Монгол Улсын өмнөд хэсэгт шинэ нисэх буудлын барилга баригдаж буй үйл явц. Энэхүү нисэх онгоцны буудал баригдсанаар уул уурхайн үйлдвэрлэлийн эрчимтэй өсч буй урсгалыг зохицуулах боломжтой гэнэ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ