Х.Баттулга: Гурилын үнийг “барих”-ын тулд улаанбуудайг импортолно
УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн болон ”Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төслөөр Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортлох асуудлыг хэлэлцлээ.
6
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд улаанбуудай импортлох гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан бол газар тариалангийн бодлого алдагдсаны улмаас улаанбуудайг импортлоход хүрээд байгааг салбарын яамныхан хүлээж зөвшөөрч байлаа. “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
7
Төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Газар тариалангийн салбарт дандаа түр зуурын дэмжлэг үзүүлж ирсэн. Тийм учраас урт хугацааны дэмжлэг үзүүлэх бодлоготой яв гэдэг үүднээс чиглэл өгч байгаа тогтоол. Засгийн газрын түвшинд үүн дээр ажлын хэсэг гарах хэрэгтэй. ҮХААЯ ямар бодлого явуулахаа тариаланчдаас санал асуух хэрэгтэй. Бид тариаланчдаа урт хугацаанд дэмжиж ирээгүй. Засгийн газар тариаланчдаа урт хугацаанд яаж дэмжиж ирэх вэ. Энэ бодлогоо гаргаж ирэх ёстой.
7
Гишүүд дээрх тогтоолын төслүүдийг хэлэлцээд УИХ-ын чуулганд шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан ҮХАА-н сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодруулсан юм.
6
-Татвараас чөлөөлөх төслүүд хэлэлцүүлгийн явцад өөрчлөлтүүд орж байна. Үрийн буудай нэмж авах талаар өөрчлөлт орсон уу?
-Ер нь бол 100 мянган тонн хүртлэх улаан буудайг тодорхой хугацаатайгаар нөөцлөх асуудал яригдсан. Үүний тулд НӨАТ, Гаалийн татваруудыг чөлөөлөхөөр анх хуулийн төслийг оруулж ирсэн. Татваруудаас чөлөөлөхөөр гурилын нөөц хомсдсон үед гурилын үнийг барих гэсэн арга юм. Шатахууны үнэ өсөхөд гааль, НӨАТ-аас чөлөөлдөг зарчимтай адилхан. Төслийг хэлэлцэх явцад сайн чанарын үрийн шинэчлэл дээр анхаарч, 20 мянган тонн хүртэлх сайн чанарын үр оруулж ирээч гэсэн санал гарсан. Үүнийг бас НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх санал гарсан. Татваруудаас чөлөөлснөөс үр, буудай хямд үнээр орж ирээд, өртөг буурна гэсэн үг. 100 мянган тонн хүртлэх гэсэн учраас хэрэгцээт буудайгаа авсаны дараа Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөхөө буцаагаад болиулчих юм. Үүний талаар байнгын хороон дээр байнга мэдээлж байхаар болсон.
6
-Энэ тогтоол хэрэгжсэнээр цаашдаа гурилын үнэ тогтвортой байх болов уу?
-Бид гурил, махны үнэ дээр тогтвортой байлгах хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа. Яагаад гэвэл монголчуудын гол хэрэглээ гурил, мах. Мах, гурилын үнийн өсөлт инфляцид нөлөөлдөг. Тийм учраас гурил, махны үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газраас тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд ч гурилын үнийг барьж ирсэн. Махны үнэд яамнаас анхаарч байна.
6
- “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг гол агуулга нь юу вэ?
-Өнгөрсөн хугацаанд газар тариалангийн бодлогыг гаргаж, газар тариалангийн чиглэлийг сэргээсэн. Сэргээсэн газар тариалангаа тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Тогтоолын төсөл нь 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд хэрэгжих газар тариалангийн бодлогын хөтөлбөрийг оруулж ирж байгаа юм. Байнгын хорооноос тогтоолын төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.
-Импортын буудайг хэзээнээс оруулж ирэхээр төлөвлөж байна вэ?
-Тогтоолын төсөл батлагдсан цагаасаа хэрэгжих юм. Одоохондоо буудайн үнэ хямд байна. Гуравдугаар сараас үнэ нь өсдөг. Хямд байгаа дээр нь гэрээ хийчихвэл хямдралтайгаар оруулаад ирэх боломжтой.
6
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ