Дахин сонгууль уу, далд явуулга уу
МАН-аас Говь-Алтай аймагт явагдах дахин сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэд эрх баригчид дахин сонгууль нэрээр байгалийн баялаг ашиглах эрх авахыг санаархаж байна хэмээн мэдээлэв. Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт сумын нутаг дэвсгэр дэх Хатан суудал, Талын мэлтэс ордууд багтсан газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах тухай албан бичгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг үйлдсэн нь ийн хардах үндэслэл болсон аж. Урьдчилсан байдлаар зөвхөн нэг нь 600 тоннын нөөцтэй гэгдэх алт, хүдрийн ордыг ашиглахын тулд дахин сонгууль нэрээр хууль бус үйлдэл хийж, эрх баригчид ямар ч үнээр хамаагүй орон нутгийн эрхийг авахыг санаархаж байна хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдэгдэв. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байгаа аж.
МАН-ынхан энэ сарын 19-нд Говь-Алтай аймагт дахин сонгууль болохгүй. Харин алтай нутгаа аврах өдөр байх болно хэмээн мэдэгдэв.
5
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ