“Монголд үйлдвэрлэв” нээлтээ хийлээ

img

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвд нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд ноос, ноолуур, арьс ширний, оёдлын, модны, хэвлэл сав баглаа боодлын, гоо сайхны, гоёл чимэглэлийн, хүнсний  болон өрхийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, хоршоодыг хамруулан нийтдээ 500 орчим аж ахуйн нэгж хувь хүнийг оролцуулан зохион байгуулж буй аж.

Үйлдвэрийн асуудал эрхэлсэн яамнаас санаачлан  2007 оноос тус үзэсгэлэн худалдааг  үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчилах, дотоодын хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрийн цагаан сарын бэлгийн болон хэрэглээний бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг олгох үүднээс уламжлал болгон зохиосоор ирсэн юм. Энэ үеэр тухайн жилд үйлдвэрлэсэн үндэсний шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулдгаараа онцлогтой.

Дашрамд дурдахад өнгөрсөн жил зохион байгуулсан  “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар”  үзэсгэлэн худалдааны үеэр нийтдээ  4 тэрбум гаруй төгрөгийн худалдаа хийгджээ.  Энэ нь  нэг талдаа үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг болсноос гадна  гадаадаас худалдан авдаг байсан урсгалыг дотоод руу хандуулсан ололттой байжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jhigjhgihjighjig:
nice and nice
2014-01-15
mngi:
mongold uildverlesneeree bas arai hyamd unetei bol yahav gehsen.hadand garsan unetei bdag biz dee.
2014-01-15