“Дэмбэрэл”-үүд дийлэв

img

Газар тариалангийн салбарын хөгжлийн бодлогод УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэлийн хэлсэн санал байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэнгүй.  Тэрбээр “Газар тариалангийн бүтээгдэхүүний хөтөлбөрийг дэмжих асуудлаар тогтоол боловсруулж байгаа нь дэндүү жул юм. Харин газар тариалангийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр  оруулж ирэх хэрэгтэй байна” гэсэн юм. Үүнд нь эгдүүцсэн С.Дэмбэрэл гишүүн амьдаагаа хамгаалж, “Дэмбэрэл гуай зарчмын, бодлогын асуудал яриад байхад дэмж л дээ, та нар. Энэ санал нь зөв шүү дээ” хэмээхэд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “УИХ олонхиороо шийддэг. Олонхиороо шийдээд явъя” гэж учирлав.   Гэвч С.Дэмбэрэл гишүүн мөчөөгөө өгсөнгүй “Олонхиороо шийдсэн юм  болгон зөв байдаггүй юм” гэж зэрэгцэн яриад байсан учир байнгын хорооны дарга бусад гишүүдтэй зөвшилцөөд  төслийн нэрийг “Газар тариалангийн хөгжлийн тогтвортой хөгжлийг хангах” болгон өөрчлөв. Ийнхүү “Дэмбэрэл”-үүд  дэм дэмэндээ явж, бусдыгаа дийлэв.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
дэмбэрэлийг дэмжиж болохгүй ээ. ямаанд мөнгө өгдөг ухна шүү дээ
2014-01-16