“Сандэй плаза”-гийн удирдлагууд сар бүр 45-50 сая төгрөгийг хууль бусаар хураадаг
“Сандэй плаза” худалдааны төвийн талбай эзэмшигчдийн холбооныхон, өмгөөлөгчдийн хамт өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Сандэй групп”-ын талбай эзэмшигчид, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хохироосон хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
6
2009 онд “Сандэй плаза” худалдааны төв байгуулагдсан цагаасаа хойш нийт 16.382.82 м.кв талбайг тус төвд худалдаа эрхлэгчдэд заржээ. Ингэхдээ үйлчлүүлэгч болон худалдагч нарын зорчих хэсэг буюу нийтийн эзэмшлийн зам талбай, бие засах газар, урсдаг шат зэргийг м.кв-т тооцон талбай эзэмшигчдэд худалдсан байна. Энэхүү хууль зөрчсөн үйлдлийг хийснээр тус төвөөр үйлчлүүлэгчид болон талбай эзэмшигчдийн эрх ашгийг зөрчжээ. Тухайлбал, нийтийн эзэмшлийн хэсэг газрыг худалдаж авсан этгээд өөрийн эзэмшилдээ ашиглах буюу коридор, бие засах газар зэргийг хаасан тохиолдолд үйлчлүүлэгч болон талбай эзэмшигч хохироход хүрнэ гэдгийг өмгөөлөгч н.Батбаяр хэлж байсан.
6
Үүнээс гадна “Сандэй групп”-ын охин компани нэртэй Ашиглалтын захиргаа нь талбай эзэмшигчидтэй гэрээ хийлгүйгээр талбай ашиглалтын зардал гэж м.кв тутмаас мөнгө хураасаар гурван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа аж. Ашиглалтын захиргаа нь “Сандэй” худалдааны төвийн нийт талбайн хэмжээг тухайн сард гарсан зардалдаа хувааж, нэг м.кв талбайд оногдох зардлыг өмчилж авсан талбайн хэмжээгээр үржүүлэн авдаг байна. Тодруулбал, 2010 оны 12 сарын 01-нээс 2012 оны 02 сарын 01-нийг хүртэл м.кв бүрээс 4500 төгрөг авч байсан бол өнгөрөгч 11 дүгээр сарыг хүртэл м.кв бүрээс 5500 төгрөг хурааж байжээ. Ингэснээр нийт 16 мянга гаруй метр талбайтай “Сандэй плаза”-гийн Ашиглалтын захиргаа талбай эзэмшигчдээс сар бүр 80 орчим сая төгрөгийг авдаг байна. Харин тус худалдааны төвийн талбай эзэмшигчид, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор цахилгаан, дулаан, усны төлбөр, ажилчдын цалин, урсдаг шатны үйлчилгээний зардал, ариутгал, лифтний үйлчилгээний зардал, цэвэрлэгээний материал, урсгал засварын материал, хог асгах зардал гэх нийтэд үзүүлэх үйлчилгээний зардлуудыг тооцож үзэхэд 32 сая төгрөг гарсан байна. Тэгэхээр “Сандэй плаза”-гийн Ашиглалтын алба сард 45-50 сая төгрөг хууль бусаар илүү хураан авдаг нь тогтоогджээ. Энэ нь жилд 550-600 сая төгрөг ба гурван жил гаруйн хугацаанд хууль бусаар төлсөн 2,5 тэрбум төгрөгийг тус төвд талбай эзэмшигчид “Сандэй групп” болон “Сандэй” худалдааны төвийн удирдлагуудаас нэхэмжлэхээр болсон байна.
7
“Сандэй” худалдааны төвийн энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдлүүдийг цаашид тэсвэрлэж чадахгүй болсон талбай эзэмшигчид Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан ба одоогийн байдлаар анхан шатны шүүхэд шалгагдаж буй юм байна.
7
н.Мөнгөнхуяг: Нийтийн эзэмшилд үйлчлэх компани хэрэгтэй байна
7
“Сандэй плаза” худалдааны төвийн талбай эзэмшигчдийн холбооны тэргүүн н.Мөнгөнхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
7
-“Сандэй плаза” худалдааны төвд хэдэн талбай эзэмшигч байдаг вэ?
-870 лангуу бий.
7
-Та бүхэн яг юуг шаардаж байна вэ?
-Энэ худалдааны төвд ажиллаж байгаа Ашиглалтын захиргаа нь СӨХ-ны статустайгаар мөнгө хурааж авч байгаа. Ингэхдээ хуулийн дагуу бидэнтэй гэрээ байгуулж, хийх гэж буй зүйлээ танилцуулан ажиллах ёстой. Энэ зүйлийг бид гурван жилийн турш шаардсан боловч биелүүлж чадахгүй байна. Биднийг хэлэхээр хөрөнгө, санхүүгүй гэдэг гэтэл талбай эзэмшигчдээс жилд 500-600 сая төгрөгийн цэвэр ашиг олж байна шүү дээ. Эднээс бид тогтмол менежменттэй, худалдаа хийх, худалдан авагчдад үйлчлэх, тэднийг татах орчин нөхцлийг сайжруулж өгөхийг шаардаж байгаа юм. Өнөөдөр гэхэд 1-3 давхрын урсдаг шат ажиллахгүй байна. Үүний өмчлөгч гэдэг утгаараа бид засварлана. Яагаад гэвэл ашиглалтын алба бидэнтэй гэрээ байгуулаагүй учир энэ мэт нийтийн эзэмшлийн зүйлд мөнгө зарахгүй. Сар бүр м.кв тутамд төлж буй 5500 төгрөгийнхөө үр шимийг хүртэх хэрэгтэй биз дээ. Хэн, хэрхэн, юунд зарцуулдаг нь мэдэгдэхгүй мөнгөө өгөхгүй бол тогийг чинь тасаллаа гээд л хураагаад явдаг. Хуулинд захирагдахгүй дураараа авирлаж байгаа энэхүү үйлдлийг таслан зогсоомоор байна. Худалдан авагч, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, тав тухтай нөхцөл бүрдүүлмээр байна.
7
-Та нараас хураасан мөнгөөрөө нийтийн эзэмшлийн талбайд засвар хийддэггүй гэсэн үг үү?
-Тийм. Бидэнтэй гэрээ байгуулалгүйгээр ашиглалтын зардал болох 5500 төгрөгийг сар бүр авч байна. Энэ нь бодит зардлаасаа 2000-3000 төгрөгөөр давсан мөнгө. Тэгсэн хэрнээ үүгээрээ нийтийн эзэмшлийн талбайд юу ч хийдэггүй. Тэгэхээр албан ёсны СӨХ шиг нийтэд үйлчлэх статустай компани байгуулж өгөх хэрэгтэй байна. Тухайлбал, СӨХ-ны хуулинд м.кв-д 134 төгрөгөөр тооцож үйлчилгээ үзүүлэхээр заасан байдаг. Үүнийхээ дагуу дундын эзэмшлийн талбайд юу хийж болох вэ бүгдийг хийдэг шүү дээ.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ