Адам Левин: Би хөгжмийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байсан

img

“Maroon 5" хамтлагийн ахлагч, дуучин Адам Левинийг “Magazine nice” сэтгүүл энэ оны анхны зочноор урьжээ. Тэрбээр 2013 онд “Оны хамгийн тачаангуй эр” хэмээх алдрыг хүртэж, дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Voice” амьд шоуны шүүгчээр ажилласан юм. “Maroon 5" хамтлаг өнгөрсөн онд 15 сая цомог  борлуулжээ.

6

-Таныг “People” сэтгүүл өнгөрсөн онд “Оны хамгийн тачаангуй эр” хэмээн тодорхойлсон. Та “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа йогоор хичээллэдэг тухайгаа ярьж, өнөөдрийн төгс галбирийг олохын тулд хүүхнүүд шиг л хөдөлмөрлөсөн гээд л сонин зүйл яриад байсан?

-Би дуучин. Анх 2005 онд “Maroon 5" хамтлагийн залуустай Лас Вегас хотноо дуулж байхад биднийг хэн ч тоохгүй байсан. Бид нар гайхаад хэсэг чимээгүй байж, хоёр сарын дараа гадаад төрхөө бага зэрэг өөрчлөөд тайзан дээр гарахад охид биднийг биширч эхэлсэн. Би тэр үед цээж, нуруундаа нэлээдгүй олон шивээс хийлгэсэн. Тэгээд цамцны оронд биеэ ил гаргаж “Яг л гоол оруулсан Дэвид Бекхэм” шиг сайхан харагдахыг хүсч эхэлсэн.

6

-Дэвид Бекхэм таны ард бичээстэй байсан шүү дээ. Тэгэхээр мөрөөдлөө биелүүлж чадсан бололтой. Та энэ жил дахин энэ алдрыг авч чадах болов уу гэж бодсон уу?

-Дэвид Бекхэм, Жастин Теру, Крис Пайн, Жастин Тимберлейк, Бруно Марс, Идрис Эльба нар бичигдсэн. Яагаад болохгүй гэж. 2014, 2015 гээд л дараа дараагийн он жилүүдэд охидын зүрх сэтгэлийн хаан болохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ.

6

-Салсан найз бүсгүй Дэнис Ричардс таны талаар “Бидний харилцаа зургаан сарын настай байсан. Тэр гэр бүлийн харилцаа зохиож чадахгүй нэгэн. Тиймээс түүнтэй уулзахаа больж гэрлэхгүй гэдгээ ч хэлсэн” гэж надад ярьсан. Түүний дурлал, амьдралын талаар?

-За байз. Хариулахад хэцүү юм. Надад маш их дурлалын түүх бий. Тэр бол миний сонголтоор дэргэд минь хэсэг байсан охидын нэг. Тэрнээс илүү зүйл байхгүй. Хажууд минь хань болж байгаа бүх охидод би адилхан ханддаг.

6

-Та аав болохыг хэр их хүсч байна?

-Маш их. Тун удахгүй охинтой болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

7

-Урлагт хэзээ хөл тавьж байв?

-Олон хүн намайг 17 настайдаа телевизийн нэвтрүүлэгт орж хөгжмийн эхлэлээ тавьсан гэж боддог. Тэр тийм биш. Энэ бол урлагт гишгэж үзсэнээс хойшхи олон жилийн дараах үйл явдал. Би тэр үед дунд сургуульд ч ороогүй байсан. Сургуулийнхаа хөгжмийн тэнхимд гитарнаас “зүүлттэй” жаал байлаа. Яг урлагт хэдэн настайдаа орчихсоноо мэддэггүй. Багадаа хөгжим сонсдоггүй, үзэн яддаг байсан гэхэд буруудахгүй. Гэтэл нэг өдөр хөгжимгүй бол амьдрахгүй нь гэсэн бодол төрж эхэлсэн.

7

-Адам Левин бол хамтлагийн тэргүүн шугамын хүн гэгддэг. Дэлхий даяар 15 сая хувь цомгоо борлуулж чадсан. “MTV”-ээс гардуулдаг “Шилдэг дуу хоолой” шагналын эзэн. Энэ цаг үеийн хамгийн сайхан залуу.  Бүсгүйчүүдийн эзэн хаан?

-Маш сайхан магтаал байлаа, баярлалаа. Гэхдээ надад маш том айдас мэдрэгдээд байна. 15 сая цомгийг би ганцаараа борлуулсан бол аугаа том шоу од болж таарлаа. Гэхдээ үүнд хамтлагийнхны оролцоо их байсан юм шүү. Аан бас. Ганцхан эмэгтэйн хаан болох гэж ядарч байна. Эмэгтэйчүүдийг үргэлж хайрласаар байхад дэндүү ихийг хүсэх юм. Хэрвээ би зөвхөн хүүхнүүдийн хаан байсан бол сайхан л байх байлаа. Шоу од гэдэг чинь чи мөн шүү гэж хэлэхэд, би өөрийн эрхгүй балмагдаж, нүүр лүүгээ цохиулсан мэт болдог.

7

-Мэдээж энэ хугацаанд хамтлагийнхаа нэг хэсэг, тэр дундаа гол хүн нь байсан шүү дээ. Энэ үнэнтэй хэн ч маргахгүй. Хэрэв чиний оронд би байсан бол 15 сая ширхэг цомог борлуулж чадахгүй байх. Энэ их хэцүү болов уу?

-Тэр ч үнэн шүү. Та хэзээ ч үүнийг хийж чадахгүй байх. Яагаад гэвэл би бол Адам. Хүүхнүүд, урлаг судлаач, шүүмжлэгчид болон Кристина, Рианна, Кейти Перри бүгд л надад хайртай гэдгээ хэлж хамтрахыг хүсч байсан. Тэд бол жинхэнэ одууд.

7

-Гэхдээ хэзээ ч авьяастан гэнэт гараад ирдэггүй юм шиг санагддаг. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл бас томоос том мөрөөдөл?

-Мэдээж, маргашгүй үнэн. Та мэдэх үү, би тархиныхаа ердөө бяцхан хэсгийг ашиглаж өнөөдрийн мөрөөдлийн амьдралдаа хүрсэн. Оюун ухаанд байгаа бүгдээ дайчлах хэрэгтэй. Тэгсэн цагт бүх зүйл болно. Би хөгжмийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байсан. Гэвч хэрхэн миний амьдралыг орвонгоор нь өөрчилж чадсаныг би мэддэггүй.

7

-Тийм ээ. Би хүлээн зөвшөөрч байна. Би танаас хэрхэн маш царайлаг, дэгжин рок од болж чадсаныг чинь асууна гэж боддог байлаа. Чухам юуг өөрчилсөн бэ?

-Намайг хөгжим болон ивээн тэтгэгч, продюссер нар өөрчилсөн. Үнэхээр гайхалтай. Тийм ээ. Би гайхалтай байсныг хүлээн зөвшөөрнө. Энгийн бүх зүйлс аугаа болон хувирсан даа. Шоу ертөнцөөс хайж, сурагласан бүхнээ олоход хүчин зүтгэл хангалттай шаардлагатай. Надад өгөх ёстой бүхнийг би амьдралаас авна гэж боддог.  Ердөө зоригтой нэг л алхам, зөв эхлэл болдог. Би өөртөө “Зөв, сайн байна. Би чадах ёстой. Чадна” гэж үргэлж л хэлж ирсэн. Энэ бүхэн үнэхээр сайхан байсан учраас тэр. Хүн бүр амжилтынхаа шат бүрт өөр зүйлстэй тааралддаг. Толгойд маань аугаа бодлууд эргэлдэж юу нь зөв, юу нь буруу болохыг ялгаж эхэлдэг. Үүнийг хүлээн зөвшөөрнө биз дээ.

7

-Тийм ээ. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэрэв хамтлагийнхан чамайг хүндлэлгүйгээр мөрөөдлийг чинь “Maroon 5”-тай холбоогүй байсан бол гэх айдас байдаг уу?

-Хамтлаг намайг багтаагаагүй бол гэж үү. Хэзээ ч тийм зүйл байхгүй байсан. Надад өөр зүйл таалагдсан бол тэр замаар л алхах байсан шүү дээ. Тэгэхээр мөрөөдөл минь заавал аль нэг газар амжилт авчирсан л байж таарна. Хэрэв тэд намайг үл ойшоосон бол эрсдэл гаргаж хамтлагтаа сонгохгүй л байсан. Та намайг тэр их цомгийг борлуулж, хоолойгоо бичүүлэхээс эхлээд олон фэнтэй болох ямар хэцүү байсныг мэдэхгүй байх. Мэдээж энэ бүхэн тийм ч хялбар байгаагүй. Түүнтэй адил олж авсан бүхэн маань нэг шөнийн дотор үгүй болохгүй биз. Бас хамтлагт маш сайн авхаалжтай байж нэгдэнэ. Алхам тутамд чамаас аугаа санаа шаардаж эхэлдэг. Тэгээд би энгийн байдлаар үүнийг хийж чадахгүйгээ олж харсан. Тийм ээ. Хүлээн зөвшөөрөхийн аргагүй. Азгүйтэл, бүтэлгүйтэл бол наад захын асуудал. Гэхдээ тийм том хэмжээний уналт тохиолдож байгаагүй л дээ. Ийм зүйл тохиолдож байгаагүйд баярладаг.

8

-Таны амьдралыг хэрхэн өөрчлөв?

-Зүгээр л тодорхой хэмжээнд авьяасаа хөгжүүлсэн. Зөвлөгч, хүмүүжүүлэгч олон байсан. Надад маш том гэнэтийн бэлэг байж, оюун ухаанаа хурцлах урам зориг өгсөн. Энгийн нэг авьяас олон хүнд хүрч, тэр хэрээр өөрийгөө хөгжүүлнэ гэдэг өнгөрсөн жилүүдэд надад маш том сургуульд сурч байгаа мэт л байсан. Таалагддаг, би хэзээ ч анхаарлаа өөр зүгт хандуулж үзээгүй. Тийм ээ. Би хөвгүүдийн нэгдэл, “Maroon 5” хамтлагийн хаан.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ