“Сүхбаатар тохижилт”-ынхон ажилтайгаа үлдэв

img

Сүхбаатар дүүргийн нийтийн үйлчилгээ, зам талбайг хариуцсан тохижилтын компаниудын нэг болох “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн 60 гаруй ажилтан ажилгүй болсон талаарх мэдээллийг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд хийсэн.

7

Тодруулбал, өнгөрөгч оны сүүлчээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралын  гаргасан тушаалын дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг байгуулсан. Үүнтэй холбоотойгоор “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн 120 гаруй ажилчны зам талбай хариуцсан 60 гаруй хүн ажилгүй болоход хүрчээ. Гэхдээ тус ХХК-ийн захирал Ц.Баттүвшин “Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрынхантай уулзаж, учир байдлыг танилцуулж ойлгуулснаар уг 60 гаруй ажилтныг нэг  сарын хугацаанд ажлын байраар хангахаар болжээ.

7

Энэ тухай түүнээс тодруулахад “Манай компанийн ажилчид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлдэг. “Улаанбаатар нэгтгэл” байгуулагдаж, бүх тохижилт үйлчилгээний компаниуд нэгдэж байгаатай холбоотойгоор манай хэсэг ажилчин ажилгүй болоход хүрлээ. “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-тай ярилцаж, цагаан сарын баяр болох гэж байгаа тул цэвэрлэгээ үйлчилгээний ажил их байгаа учраас нэг сарын хугацаанд хүмүүсээ ажилтай болголоо. Цаашид яахыг мэдэхгүй байна” гэж ярилаа.

7

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өөрөө ажлаасаа халагд:
хотын өнгө үзэмжийг энэ л шар хантаазтан сайхан болгож байнга цэвэр байлгаж байгаа. тийм учраас бат-үүл дарга та энэ толгой нь эргэсэн бадрал даргыгаа халах хэрэгтэй. онөаатүгазар боллоо гээд бас л хувийн хэвшлийг төрлүү хутгалдуулж байгаа хэрэг шүү дээ. төрийн үйлчилгээнээс аль болох салгаж хувь болон төрийн бус байгууллагад хариуцуулна гэж яриад байгаа юм бишүү? энэ бол татвар төлөгчдийн мөнгөнөөс өөр орон тоог нэмж хумслах арга
2014-01-16
уур хүрэв:
эш энэ хэдэн шар хантаазтанг ажилгүй болгох хэнд ашигтай байваа,ядаж өвлийн хүйтэн цаг,сар шинэ болох гэж байхад ямар толгой нь олгой болсон ухна ийм шийдвэр гаргаваа,данхайсан том удирдлагыг бүтцээ цөөлж,авдагцалингаа хас мэдрэл муут дарга нараа.энэ хэдэн ажлаа хийдэг хүмүүсийг ажилтай нь байлга.жинхэнэ хүмүүс юм шүү наад хэдэн улс чинь
2014-01-15