Жастин Биберийн гэрээс хар тамхи олджээ

img

Залуу дуучин Жастин Биберийн Калабасас дахь гэрээс цагдаагийнхан кокайн, экстаси зэрэг хар тамхи олсон тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Цагдаа нар Жастины гэрээс мансууруулах бодис олдсон хэрэгт 20 настай рэппэр Лил Загийг буруутгаж, баривчилжээ. Шүүхээс Лил Загд кокайн, экстаси зэрэг мансууруулах бодис хэрэглэсэн хэмээн 1-3 жилийн хорих ял оноож магадгүй гэнэ.

Албаныхны мэдээлж буйгаар, мансууруулах бодисны хэрэгт Жастин Бибер ямар ч холбоогүй гэжээ. Лос-Анжелесийн хууль хяналтынхан дуучны гэрт нэгжлэг хийх болсон шалтгаанаа “Өнгөрсөн 9-ны өдөр тэд хөрш айл руугаа өндөг шидэж танхайрчээ. Хөрш айлынхан цагдаагийханд мэдэгдэж, өсвөр насны хөвгүүд ухаанаа алдаж, биеэ барих чадваргүй болж, ойр орчмын айлуудад төвөг учруулсан хэмээн гомдол ирсэн” хэмээн тайлбарлажээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр, рэппэр Лил За Жастины Калабасас дахь гэрт сүүлийн хэдэн сар амьдарч байгаа гэнэ. Цагдаагийхан гурван цагийн турш шалгалт явуулсаны эцэст Загийн хувцасны шүүгээнээс хар тамхи олсон аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

moojo:
jasdin buruugvi bailgvi dee
2014-01-22