Ерөнхийлөгчийн нууц амраг жирэмсэн гэнэ
Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нууц амраг, жүжигчин бүсгүй Жули Гайе жирэмсэн гэх мэдээлэл “Closer” сэтгүүл дээр гарчээ. 41 настай Гайе одоо дөрвөн сартай жирэмсэн бөгөөд хүүхдийн эцэг нь Ерөнхийлөгч байх магадлалтай гэжээ. Тэргүүн хатагтай Валерей Триервейлер өнгөрсөн баасан гарагаас хойш шокийн байдалтай эмнэлэгт эмчлүүлсээр байгаа юм. Тэрбээр нөхрөө уучлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн гэнэ.
Энэ явдлаас хойш Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал хийж, гадаад, дотоодын 600 гаруй сэтгүүлчийн асуултад хариулсан юм. Хэвлэлийн хурлын дараа “France news” сонинд “Ерөнхийлөгч Франсуа Олланд эхнэрээсээ салахыг хүсч байгаа ч түүний эрүүл мэндийн байдлаас нь болж асуудлыг хойшлуулж, хүлээж байгаа” бичсэн байна. Хатагтай Валерей Триевейлер ерөнхийлөгч Франсуа Олландтай гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч төрийн арга хэмжээнд тэргүүн хатагтай гэсэн статустай оролцдог юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ