Х.Алтайг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарлаа
Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ өнөөдөр хуралдаж, гүйцэтгэх захирал Х.Алтайг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төрийн өмчийн хороо болон Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-д гаргасан байсан. Энэ дагуу түүнийг 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Дээрх шийдвэртэй холбоотойгоор “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дараагийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлан явуулах ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулахаар болжээ. Мөн сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх үүргийг Төрийн өмчийн хороо хүлээсэн байна.
Х.Алтай нь “МХБ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2011 оны 1 сараас ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлын эхлэлийг тавьсан билээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ