“Монгол хэлний тухай” хуулийн төслийг хэлэлцэв

img

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулсан билээ.  Хууль санаачлагчид хуулийн төсөлд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн саналыг авч тусгах зорилгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ы

Хэлэлцүүлэгт ахмад, залуу эрдэмтэд, их дээд болон дунд сургуулийн багш нар, зохиолч, яруу найрагч, хэвлэлийнхэн оролцлоо. Хэлэлцүүлгийг Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нээж хэлсэн үгэндээ “Өнөөг хүртэл манай улс монгол хэлээ баталгаажуулж, хамгаалсан хуульгүй явж ирсэн. Монгол Улс 1992 онд дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш бүхий л талаараа глобальчлагдаж байгаа. Глобалчлагдсан ертөнцөд соёлын өвөө хамгаалж үлдэх нь хамгаас чухал. Өөрийн хэл соёлоо хамгаалах эхлэлийг Франц улс тавьсан бол хамгийн сүүлд Вьетнам хэл соёлын хуулиа баталсан. Манай улсын хувьд хэлний хуулиа боловсруулж байна. Энэхүү хуулийг санаачлан боловсруулж байгаа хүмүүст талархаж байна. Энд цугласан та бүхний санал санаачилга бүхэн үнэтэй байх болно” гэв.

ы

УИХ-ын гишүүн М.Батчимэг УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нартай хамтран боловсруулсан хуулийн төслөө танилцуулсан. Уг хуулийн төсөл нь найман бүлэг, 23 зүйл бүхий уг хуульд монгол хэлийг төрийн хэл төдийгүй гол хэрэглэгч нь болсон монгол түмний эх хэлний дархлааг хамгаалсан хууль болсон. Одоогоор монгол хэлний дүрмийг хэн боловсруулдаг, хэрхэн засч залруулдаг, буруу хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь тодорхойгүй байна. Тиймээс монгол хэлийг Үндсэн хуулийн нэгэн адил албан ёсоор хуульчилж байна. Бидний боловсруулсан хуулинд алдаа онооны аль аль нь бий. Тиймээс та бүхэн ариутган шүүж үнэтэй саналаа хэлээрэй. Хэлээд орхих бус бичгээр үйлдэн бидэнд үлдээвэл баярлах болно” гэлээ.

das

Хуулийн төслийн танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид “Төрийн албан ёсны хэлний тухай хууль”-ийг дагаж мөрдөж ирсэн нь дэндүү албархуу мохоо үг хэллэгтэйн дээр монгол хэлийг дэлхийн төвшинд хамгаалсан хууль болоогүй гэдгийг  онцолсон. Мөн  Монгол хэлний хуулийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн М.Батчимэгт талархаж байгаагаа илэрхийлж, саналаа хүсэлт зэргийг хэлж байв.

cz

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
mongol bichgee butsaaj avaagui bgaa tsagt ene zambaraagui bdal arilahgui !!!
2014-01-16
irgen:
mongol undesnii hel martaj bolohgui soyol shuu? buu mart tegvel mohono. oros ugnuudeeesee tatgalzaj baina.
2014-01-15