Чуулганы нэгдсэн хуралдаантай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар сонгох тухай, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ