Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт Ирэх хоёрдугаар сард Неоклассик модерн балетыг толилуулах бөгөөд Португалийн балетмейстер Хуго Виера/Hugo Viera/ манай театрын урилгаар хүрэлцэн ирээд, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Үүнтэй холбоотой Хэвлэлийн бага хурал болно.
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Сэлэнгэ аймгийн Шаамар сум дараагийн Хонгор болох аюул нүүрлээд байна. Тус сумын Засаг дарга М.Баярбаатар хууль бусаар хайрга их хэмжээгээр олборлосон нь тогтоогдож, их хэмжээний хог өнгөний усанд оруулснаар сумын төвийн иргэдийн тал хувь нь суурь өвчтэй болох эхлэл тавигдаж байгаа талаар ИТХ-ын төлөөлөгчид, иргэд баримт дэлгэж мэдээлэл хийнэ.
Дүнжингарав худалдааны төвд
12.00 цагт “Монголдоо үйлдвэрлэв-Цагаан сар 2014”-ийн нээлт болно. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар оролцоно.
Спортын төв ордонд 11:30 цагт “Оюутны спорт, Универсиад наадам” номын баяр, танилцуулга болно.
“Эко бус” ХХК-ийн байранд
11:00 цагт Монголын анхны автобусны үйлдвэр нээлтээ хийнэ.
ГССҮТ-д
10:00-15:00 цагт хооронд тус төвийн хагалгааны тасгийнхан мэс заслын үед хэрэглэгддэг багаж, хэрэгслүүдээ олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.
“Blue Moon” арт галлерейд
18:00 цагт Гэрэл зурагчин Б.Баярын “Миний сэтгэгдэл” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
ХУД-т
12:00 цагт Хан-Уул дүүргийн 4-р хороо буюу Яармагийн 2-р буудлын дэргэд “Дээд бодь хийдийн Цогчи” дуганы нээлтийг хийнэ.
ЗГ-ын 11-р байрны дугуй танхимд
Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалт, ажил үйлчилгээнийхээ алдаа дутагдлыг хэлэлцэж, энэ онд хяналтын чиглэл бүрээр осол, аваар, аюул эрсдэлийг бууруулах чиглэлээр санал бодлоо солилцон, харилцан ярилцаж, оновчтой шийдэл гаргах, хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахаар зөвлөлдөнө.
Нийслэлийн боловсролын газарт
11:00 цагт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийн төслийн хэлэлцүүлэг болно.
Төрийн ордны Г танхимд
11:30 цагт Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс 5000 гаруй охид нэгдэж бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монголын дотоод аудиторуудын институтээс “Хяналт тавьж, хариуцлага тооцдогг үй ухаалаг бус төрийн эрсдэл үүд үргэлжилсээр...” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт “Цагаан сар”-ын баяраар монголчуудын хүнсний хэрэглээ огцом нэмэгддэгтэй холбогдуулж ШӨХТГ, ЭМЯ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Их Монголын иргэн” ТББ, “Өглөө.мн” сайт хамтран “Цагаан сар-Эрүүл хүнс” онлайн санал асуулга явуулах болсон талаар мэдээлэл хийнэ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ