Орост дахин халдлага гарлаа

img

Ирэх сард зохион байгууллагдах гэж буй “Сочи”-гийн өвлийн олимпийг эсэргүүцэж зэвсэгт бүлэглэлийн дөрвөн дайчин Дагестаны нутаг дэсгэрт халдлага үйлдсэн тухай “Russian news agency” мэдээллэснийг “CNN” агентлаг дамжууллаа. Тус халдлагын үеэр үүргээ гүйцэтгэж байсан хамгаалалтын гурван ажилтан амиа алдаж, 10 гаруй иргэн шархджээ. Мөн зэвсэгт босогчдын бүлгийн гишүүд бүгд амиа алджээ.

1

Дагестаны Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Расул Темирбеков “RIA Novosti” агентлагт өгсөн мэдээлэлдээ “Алан хядагчид “Карланюрт” тосгоны нэгэн байшинд багахан хэмжээний бэхлэлт үүсгэж, ард иргэдийн амь насанд халдана гэж заналхийлж байсан. Тэд “Сочигийн өвлийн олимп”-ийг эсэргүүцэж, “Ардчиллаар халхлагдсан луйвар” хэмээн хашгирч байсан” гэжээ.

1

Халдлага болсон Карланюрт тосгон нь өвлийн олимп болох Сочи хотоос 550 км-ийн зайд оршдог аж. Лалын шашинтнууд зонхилох Дагестан нь сүүлийн үед ОХУ-ын аюулгүйн албаныхан болон салан тусгаарлагчид, алан хядагчдын сөргөлдөөний гол төв, Умард Кавказын онц аюултай бүсээр тодроод байгаа билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөнхжаргал:
дагестанчууд ямар славян юм уу?
2014-01-17
2133:
putin tegeed olimp d oroltsoh geed bga yumuu xaxaxa eleg hushluu ene chni putin tei ymr ch holboogui
2014-01-16
2133:
putin tegeed olimp d oroltsoh geed bga yumuu xaxaxa eleg hushluu ene chni putin tei ymr ch holboogui
2014-01-16
зочин:
энэ олимп дэлхийнх ч биш, оросынх биш путины олимп болох гэж байгаа юм, энд үндсэрхэх үзэл ч огт хамаагүй, бүгд путины олимпийн тоглолтыг эсэргүүцээд байгаа юм
2014-01-16
wwwww:
орос ба.аснууд үндсэрхэх үзэл гаргаад яах юм, угийн дорд гаралтай слав үндэстний салаа мөчир байж.
2014-01-16
зочин:
үндсэрхэх үзэл гаарсан нь оросын нэр төр, ирээдүйг баллаж байна даа. бүх муу муухайгийн үндэс нь шунал. ази цаайтай хүнийг онцгой үзэн яддаг болсон байлээ. оросын олигархиудад зөрчил хэрэгтэй тэр нь үндсэрхэх үзэл болждээ хөөрхий. үүнээс болж дүү нар нь урд зүгийн боол болно биздээ
2014-01-16
irgen:
ymar toogvi medee be hu
2014-01-16
irgen:
hamgiin teneg olymp boloh ni dee...
2014-01-16
zzkk:
ene zogsohgui bhaa
2014-01-16