Долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
Мэдээллийн “BBC” агентлаг 2014 оны эхний долоо хоногийн шилдэг гэрэл зургуудыг танилцуулжээ.
6
Фото: (NARINDER NANU - AFP/Getty Images)
АНУ-ын Нью-Йорк хотын цагдаа нар Энэтхэгийн дипломат албаны ажилтан эмэгтэйн хувцсыг нь тайчуулж, биед нь нэгжлэг хийснээс үүдэн хоёр орны харилцаанд таагүй байдал үүссэн. Нью-Йорк хотноо суух Энэтхэгийн дипломат Деваяни Хобрагад визний бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаад баривчлагдах үеэр дээрх хэрэг гарсан аж. Тэрбээр хоёр хоногийн өмнө Шинэ Дели хотноо аюулгүй иржээ.
6
Фото: (AFP - AFP/Getty Images)
Индонезийн Суматра арлын “Mount Sinabung” хэмээх галт уул 400 жилийн турш унтаа байдалтай байсан юм. Энэхүү галт уул хэдхэн хоногийн өмнө сэрж Суматра арлын 7000 иргэнийг орон гэргүй болгожээ.
6
Фото: (ROBERTO SCHMIDT - AFP/Getty Images)
Хятадын хойд хэсэгт нэгэн эр гэрийн тэжээмэл амьтандаа зориулан “Амьтдын өвлийн олимп”-ыг зохион байгуулжээ. Олимпийг зохион байгуулагч үлгэрт гардаг шиг яст мэлхий, туулай хоёрыг уралдуулж, тэнд цугларсан хүүхдүүдэд бэлэг барьжээ.
6
Фото: (PRAKASH SINGH - AFP/Getty Images)
Хятадын Шанхай хот. Гэнэт хүйтэрсэний улмаас гол хөлдөж эхэлжээ.
6
Фото: (ROBERTO SCHMIDT - AFP/Getty Images)
Австралийн зүүн өмнөд хэсгийн нутгаар хэт халалт үргэлжилж, гал түймрийн аюул нүүрлээд байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар зарим нутагт өдөртөө 40, шөнөдөө 30 хэмийн халуун байгаа гэнэ. Хэт халалт Австралийн Викториа мужид ойрын гурав хоног үргэлжлэх гэнэ.
6
Фото: (Anatoly Maltsev/EPA)
Энэтхэг. Лалын шашинт эмэгтэйчүүд Мухамедийн төрсөн өдрийг тохиолдуулан гараа өргөн залбирал үйлдэж байна.
6
Фото: (Sergey Dolzhenko/EPA)
Москва. Тус хотод болсон үзэсгэлэн дээр нь “шалаар явж байгаа ч таазан дээгүүр явж байгаа мэт” өвөрмөц зургийг камер/техникийн заль/-ийн тусламжтайгаар авахуулах боломжтой болжээ. Тус байшинг “ер бусын” гэж нэрлэжээ.
6
Фото: (STR - AFP/Getty Images)
Газын зурваст бэлдэгдэж буй сурагч цэргүүд.
6
Фото: (STR - AFP/Getty Images)
Египетийн нийслэл Каир хотод Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулга явагдаж байна.
6
Фото: (Chiba - AFP/Getty Images)
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жонн Керрид ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөнхийн сайхан харилцааг бэлэгдэж хоёр ширхэг төмс бэлэглэжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ