Баяр ёслолын өдрүүд ойртох тусам гэмт хэргийн гаралт ихэсч буйг Нийслэлийн цагдаагийн газраас иргэдэд анхааруулж байна. Тухайлбал, энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах “Мөнгөн-завъяа” дэлгүүрт их хэмжээний үнэт эдлэлийг залилсан хэрэг гарсан байна. Тодруулбал, 25-30 орчим насны үл таних залуу “Мөнгөн-завъяа” дэлгүүрийн худалдагч А/эм.24н/-аас 10ш алтан сүүжин ээмэг, 15ш алтан бөгж саванд хийлгэж авчээ. Ингэхдээ худалдагч бүсгүйд “Central tower”-т ороод эгчээсээ мөнгө авч өгнө гэж хэлээд залилж, зугтсан байна. Хэргийг СБДЦХ-1 шалгаж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэн Ч/эм.54н/-гийн гэрээс бэлэн биет 1.180.000 төгрөг, 70 ам доллар, бусад эд зүйлс алдагдсан хулгайн хэрэг гарчээ. Хэргийг ЧДЦХ-1 шалгаж байна.
Б.Одон
Уншиж байна |