Кирибати улстай дипломат харилцаа тогтоов

img

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Кирибати Улстай өчигдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоосон.байна.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Кирибати Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Макурита Бааро нар гарын үсэг зуржээ.

Бүгд Найрамдах Кирибати Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, туршлага солилцох илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв. Тухайлбал, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлэх чиглэлээр байр сууриа нэгтгэн хамтран ажиллах саналыг талууд дэвшүүлжээ.

  Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шар болдоо:
одоо болноо хө арай дэндлээ ийм улс байдаг л юм байх юу гуйх гэж дэлхийн өнцөг буланг нэгжиж хэрэгтэй хэрэггүй хог цугдуулдаг байна ааааааа
2014-01-16