“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлт болно
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Тэгвэл өнөөдөр “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагт Клиникийн нэгдүгээр амаржих газрын хурлын зааланд болно. Нээлтийн үйл ажиллагаанд НЗД-ын орлогч Ц.Энхцэнгэл, НЭМГ-ын дарга С.Туул, амаржих газрын удирдлага болон албаны бусад хүмүүс оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ