Бүх нийтийн санал асуулга өндөрлөв

img

Египетийн шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн  санал хураалт хоёр хоногийн турш явагдаж амжилттай дууссан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Санал хураалтад оролцсон иргэдийн 95 хувь нь шинэ Үндсэн хуулиа дэмжсэн талаар тус улсын Дотоод хэргийн сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан туслах Абдельфаттах Осман мэдэгдэв.

6

Албан ёсны дүнг Сонгуулийн хуулийн дагуу 72 цагийн дараа буюу гурав хоногийн дараа зарлах юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулсны дараа шинэ эрх баригчдын боловсруулсан “Замын зураг”-ын хүрээнд Үндсэн хуулийн асуудлаар анх удаа бүх нийтийн санал асуулга явууллаа. Энэ санал асуулгын дараа парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болно. 2012 оны арванхоёрдугаар сард исламистуудын батлан гаргасан шинэ Үндсэн хуулийг батлуулахаар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансурт өргөн бариад байгаа бөгөөд 50 хүнтэй тусгай комисс шинэ хуулийг хоёр сарын турш боловсруулсан юм. Энэ хууль 247 зүйлтэй бөгөөд парламентыг сонгох зарчим зэргийг нарийвчлан тусгажээ. Шинэ хууль ёсоор Египетийн парламент нэг танхимтай болох юм байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ