Тимошенког суллуулахаар 100 мянган хүн нэгдэв

img

АНУ-ын Цагаан ордны “www.whitehouse.gov” сайтад өнгөрсөн сард байрлуулсан Украины экс Ерөнхий сайд Юлия Тимошенког суллах тухай хүсэлтэд 105 мянган хүн гарын үсгээ зурж, нэгдсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Уг хүсэлтэд Тимошенког улс төрийн хоригдол учир, нэн даруй шоронгоос суллах шаардлагатай хэмээн ихэнх иргэн санал бодлоо бичжээ.

Энэхүү хүсэлтийг АНУ-ын төрийн тэргүүний засаг захиргаа хэлэлцэхийн тулд нэг сарын дотор 100 мянган хүн дэмжиж, гарын үсэг зурах ёстой байдаг аж. Харин Тимошенког суллах тухай хүсэлт өнгөрсөн сарын 19-нд Цагаан ордны сайтад байршсан юм. Хүсэлтэд зөвхөн АНУ-ын иргэд төдийгүй бусад орны хүмүүс ч гарын үсэг зурах боломжтой аж. Цагаан ордны хэвлэлийн албанаас “Юлия Тимошенког нийгэмд хэр нөлөөтэй байгааг харуулж, Украины төрийн тэргүүнд шууд бусаар дарамт үзүүлэх нэг арга бол олон нийтийн сүлжээнд санал асуулга явуулах” гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ