Манайх хүний наймааны “хүлээн авагч” улс болсон гэв үү

img

Кино дээрээс үздэг байсан хүн худалдаалах, охид хүүхнүүдийг хил дамжуулан наймаалах хэрэг өдгөө манай улсад багагүй гарч бүртгэгдэж эхэлжээ. Энэ төрлийн хэрэг ихсэх болсон гол шалтгаан нь насанд хүрээгүй охидод илүү мөнгө төлдөг, тэднийг хүсэмжилдэг хэсэг нийгэмд бий болсонтой холбоотой гэнэ. Үүнээс шалтгаалан насанд хүрээгүй охидыг хулгайлдаг, барьцаалдаг, хүчээр биеийг үнэлүүлж мөнгө олдог гэмт хэрэг гарсаар байгаа юм.

.

Анх 1999 онд Оросын иргэн М гэгч хорь шүргэж яваа хоёр охиныг хил дамжуулан худалдсан нь илэрч олныг цочроосон. Үүнээс хойш Япон, Малайз, Макао руу өндөр цалинтай ажилд зуучилна гэх амлалтын дор бузар хэрэгтнүүдийн урхинд хэдэн арван охин орсон явдал нэлээдгүй гарах болсон. “Хүний наймаа” буюу хүн худалдаалах үндэстэн дамнасан гэмт хэрэг өдөр ирэх бүр газар авч далд, ноцтой байдал руу шилжиж байгааг төрийн болон төрийн бус байгууллагууд сануулсаар байгаа юм. Харин өнгөрсөн оны сүүлчээр энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох асуудалд төрийн зүгээс багагүй анхаарал хандуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбогдол бүхий ил болон далд хэлбэрийн сурталчилгаа, мэдээлэл явуулахгүй байхыг хуульчилсан. Уг хуулийн төслийн заалтад эрх бүхий албан тушаалтан, тухайн хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хохирогчийн талаарх мэдээлэл, гадаадын иргэнтэй гэр бүл болохыг зуучилсан зар сурталчилгаа явуулахыг хориглосон нь “загатнасан газар маажих шиг” л болсон.

.

Хүний наймааны холбогдогч улс болжээ

.

Монгол Улсын хэд хэдэн иргэн хилийн чанадад цаг бусаар хорвоог орхилоо. Магадгүй яг одоо дэлхийн аль нэг улс, оронд хэдэн Монгол эмэгтэй хүний наймааны золиос болж, аврал эрэн сууж байгааг тааж мэдэхгүй юм. Албаныхны хэлж буйгаар манай улс анх энэ төрлийн гэмт хэргийн хохирогч байсан бол сүүлдээ уг хэргийнхээ нэг хэсэг буюу холбогдогч болсон гэнэ. Тухайлбал, хохирогчийн биеийг нь хүчээр үнэлүүлдэг хүний наймаачин “Чи Монголоос өөр эмэгтэй авчрах юм бол чамайг явуулна” гэхчлэн схемдээ татан оролцуулдаг болоод байгаа гэнэ. Энэ нь хамгийн том асуудал болоод байгааг хууль хяналтынхан “толгой сэгсэрч” өгүүлж сууна. Хүн худалдаалах гэмт хэрэг гаарсан орнуудын тоонд Малайз, Макао, Хятад, Хонконг зэрэг орнууд зүй ёсоор багтдаг байна.

.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой улсыг гурван төрөлд ангилдаг аж. Дамжуулагч, хүлээн авагч улс, нөгөөх нь илгээгч улс гэж. Монгол Улсын хувьд анх илгээгч улсад хамаарагддаг байсан бол сүүлдээ хүлээн авагч улс гэх нэрийг зүүх болсон гэнэ. Учир нь манай улсын зарим эрх ямбатнууд Филиппин гэрийн үйлчлэгч, асрагч авчруулан гэртээ ажиллуулдаг.  Гэтэл тэдгээр гэрийн үйлчлэгчийн бичиг баримтыг хураан авч, хөдөлмөрийн хөлсийг өгөхгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэгт өртсөн зургаан Филиппин эмэгтэйг Хүйсийн тэгш эрхийн төвийнхөн нутаг буцаасан байна. Харин манай улсын охид, бүсгүйчүүд Малайз, Макао, Хонконг зэрэг 176 оронд очоод хүний наймааны золиос болох тохиолдол цөөнгүй гардаг байна. Тэднээс 14 орноос хохирогчдыг буцаан авчирч чаджээ.

.

Хүн худалдаалах гэмт хэрэгт 178 монгол иргэн хохирчээ

.

УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай хэргийг мөрдөх хэлтсээс ирүүлсэн тоо баримтаас харахад сүүлийн долоон жилийн хугацаанд улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэгт 178 иргэн өртөж, хохирсон гэнэ.  Уг гэмт хэргийн илрүүлэлт, нөхцөл байдлын  талаар УМБГ-ын хурандаа Б.Энхбат мэдээллэхдээ “Монгол улсад хүн худалдаалах гэмт хэрэг нь бодит аюул болон нүүрлэж байгааг АНУ-ын төрийн департментын судалгаагаар баталсан. Ийнхүү  бодитоор бий болоод буй онцгой гэмт хэргийг манай улсын хэмжээнд Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-т 10 хүрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгадаг нь учир дутагдалтай. Гэсэн хэдий ч төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилласнаар хэрэг илрүүлэлтийн хувьд үр дүнгээ өгч байна" гэсэн юм.

_

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээний төвийн мэдээгээр 2007 онд Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэг бүртгэгдээгүй гэж үзэж болохоор байгаа бол 2008 онд 9 хэрэг бүртгэгджээ. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг 2007 онд мөн бүртгэгдээгүй бол 2008 онд 27 болж огцом нэмэгдсэн тоо баримт байна. Харин Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн оны тайландаа хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар өссөн талаар дурьдсан байдаг.

_

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

solongosoos:
solongos ulsad ajilaj amidardag mongolchuudiin tsugladag www.mglradio.com bolon www.mglclub.com zereg saituudaaar solongos irgentei suuhad zuuchilna xuuli viznii asuudliiig shiidne gesen zar zunduuu yavuuldag enuuniig boliulj nutag negtnee xorlon tamlaj zarj bgaa humuusd zoxix shiitgeliig ni onogduulj uguuchee dendlee xuul zorchood bxad nudee aniad bxuu ene setgegdeliig unssan hun tsaashin damjuulj ugnuu
2014-01-16
cni shuu:
odoogiin erunhiiluch elbegdorj huuheduud urchilsen nereer ireedui bie hamgaalagchid hiij bna tedgeer huuheduud ireedui yamarch tusuulul baihgui
2014-01-16
nawchaa:
ene vildliig taslan zogsoohiin tuld bvgd neg zorilgotoi bvgd shudraga bh
2014-01-16
zochin:
ohid emegteichuud maanai neteer hamaagui huntei taniltsahgui baih heregtei
2014-01-16
irgen:
mah avligachid bol magadgui shuu?
2014-01-16
zulaa:
1.huuhduuded usuhuus ni zuv humuujil olgoh heregtei hicheeld ni uridchilan sergiileh talaas ni buh turliin zuv humuujil olgoh hicheel ordog baih ene ni ali ali tal ni zuv tulubshih estoi l gej bodoj bna.hulgailagdaad bgag huuliin baiguullaga l uil ajillagagaagaa ulam saijruulah uridchilan sergiileh hariutslagiig il tod toostdog boloh zereg l bhdaa
2014-01-16
хөх монгол:
төр засаг юу хийж байна вэ? ардчилал ардчилал гээд л суугаад байсны хар гай юу?
2014-01-16
зочин:
арчилал гэдэг нийгэмтэй болсон цагаас хойш хар тмхи хуний наймаа эрхтэн хулгайлж наймаалах зэрэг шинэ аймшигийн хэргууд нэмэгдэж бна энэ нь хятадууд монголд их орж ирсэний хар гай
2014-01-16
lu.bold:
ene zasagiin ued lu.bold saidiin ued mongol uls ohidoo exportlogch oron bolson shu de.
2014-01-16
lu.bold:
ene zasagiin ued lu.bold saidiin ued mongol uls ohidoo exportlogch oron bolson shu de.
2014-01-16