Л.Энх-Амгалан цагдаад “хайр” зарласанд спикер эсэргүүцэв
Сумдад таваас дээш жил тогтвортой ажилласан цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор Цагдаагийн албаны тухай хуулийн
хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ.
_
Үүнтэй холбогдуулан гишүүн Л.Энх-Амгалан “аймгийн төвүүдэд ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийг ч бас хамруулвал ямар вэ” гэсэн санал гаргасан юм. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд дэмжсэнгүй. “Тэрбээр аймгийн төвд ажиллаж байгаа цагдаа нарыг хамруулвал ялгаа нь харагдахгүй. Тэгээд ч хэрвээ аймгийн төвийнхнийг хамруулвал Улаанбаатарт ажиллаж байгаа цагдаа нар хамрагдах болно. Өнгөрсөн жил сумдад ажиллаж байгаа багш нарт урамшуулал олгох хууль батлахад манай гишүүд бүгд багш нарт хайртай хүмүүс болж, аймгийн багш нарыг хамруулах саналыг дэмжсэн. Энэ удаад мөн цагдаад хайртай хүн болж дэмжиж магадгүй нь. Тиймээс та нар ийм популизм хийхээ гишүүд ухамсартайгаар болих хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ