Хью Грант: Жүжигчид бид “камер” гэх витаминаас амьдралыг тэр чигээр нь “уудаг”

img

“Брижит Жонсын өдрийн тэмдэглэл”, “Цэнхэр нүдэн Мики”, “Дөрвөн хурим, нэг оршуулга”, Зул сарын хайр” киноны дүрээр нь үзэгчдийн сайн мэдэх Их Британийн инээдмийн жүжигчин Хью Грантаас “ELLE”-ийн сэтгүүлч ярилцлага авчээ.

.

-Та хоёр жилийн өмнө өөрөөсөө 19 насаар дүү Хятад бүсгүйгээс хүүхэдтэй болж, Холливуудын алдартнуудаас хамгийн хөгшин аав болсон шүү дээ. Тэр үед та 51 настай байсан.

-Хамгийн сонирхолтой нь анхны минь хүүхэд төрж байхад би Ливерпүүл хотод хөдөлмөрийн намын хуралд сууж байсан. Хуралд орохдоо гар утсаа унтраасан байсан учир охиноо төрсөн гэдгийг ч мэдээгүй. Охин минь хугацаанаасаа долоо хоногийн өмнө төрсөн учир бүх төлөвлөгөө өөрчлөгдөж орхисон. Хүмүүс хайрыг шашин шүтлэг, эд баялаг, царай зүс, арьс өнгийг үл хамаарч сэтгэлд баяр баясал авчирдаг ганц зүйл гэж боддог. Миний анхны хүүхэд Ази гаралтай бүсгүйнх ч гэсэн хүүхэд минь яг европчууд шиг төрхтэй. Нэг зүйлийг хэлэхэд, би Тинглан Хонгоос хүүхдээ аваад салсан. Одоо сайн аавын үүрэг гүйцэтгээд амьдарч байна.

-Тинглан Хонг арай тээгч эх биш биз дээ?

-Юу гэж дээ. Тэр бол залуу чадварлаг уран бүтээлч.

_

-Нэр нь Хятад уу, Англи уу?

-Би охиноо Жессика гэж дууддаг. Тинглан охиноо Баабуу гэж нэрлэсэн гэсэн. Би одоо хүртэл нэг зүйлийг гайхаад байгаа юм. Охины загалмайлсан эхээр миний хуучин найз бүсгүй Элизабэт Хэрлийг сонгосон явдал. Тингланаас яагаад ингэсэн талаар асуухад урдаас Хятадаар яриад байсан. /Инээв/

.

-Зарим хэвлэлээр хүүхэд ээж дээрээ байгаа гэсэн. Таныг сард нэг удаа тэтгэмж өгч байгаа гээд л байна лээ?

-Нэг нас хүртэл нь тийм зүйл болсон. Хууль ёсоор аав нь учраас хүүхдээ Хятадаас очиж авахад надад асуудал байгаагүй. Тэгээд ч би багаасаа задгай амьдралтай байсан учир гэр бүлтэй болохоос айж эхэлсэн. Нэг л өдөр хөөрхөн өхөөрдмөөр хүүхэдтэй болсон чинь амьдрал арай өөр өнгийн болоод ирсэн.

_

-Та шинэ хүндээ зул сарын баяраар ямар бэлэг өгөв?

-Би жинхэнэ хайрыг түүнээсээ авсан. Энэ гайхамшигтай бэлгийг ямар ч эд хөрөнгөөр буцаан өгч чадахгүй шүү дээ. Охин минь арай жоохон байгаа учир бэлэгнээс илүү тэврэлтийг илүүд үзэж байгаа. /Инээв/

_

-Сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрсөн харагдаж байна. Арай кино урлагаа орхиж байгаа юм биш?

-Би одоо камерийн өмнө зогсохыг үзэн яддаг болсон. Гэхдээ нэртэй жүжигчдийн тоглосон кинонд тэдэнтэй хамтран ажиллах нь надад таалагддаг. Хэрвээ найруулга сайтай кинонд алдартай жүжигчидтэй хамт тоглох дүрийн санал тавих юм бол хийж байсан бүх зүйлээ орхиод очиход бэлэн гэж бодож байна. Энди, Лана Вачовски нар намайг “Cloud Atlas” киноны зургаан дүрийг бүтээхийг санал болгосон юм. Миний нүүр хувиргалтыг маш сайн хийсэн учраас намайг энэ кинонд тоглож байгааг үзэгчид хараад мэдэхээргүй байсан. Холливудын найруулагчид надад өгөхөөргүй тийм олон дүрийг нэг зэрэг санал болгосон нь үнэхээр сайхан. Би амьдралынхаа хугацаанд Оскарын шагналт жүжигчин Том Хэнкс, Хэлли Берри, Жим Бродбент, Сьюзан Сарандон нартай хамтран тоглосондоо баяртай байна.

_

-Хоёр дахь амьдралаа орхихгүй биз дээ?

-Жүжигчид гэдэг яг эрүүл биш хүмүүс байдаг гэж би боддог. Жүжигчид “камер” гэдэг витаминаас амьдралыг тэр чигээр нь “уудаг” юм. Би жүжигчин мэргэжилтэй болж, кинонд тоглоод 30 жилийг ардаа орхисон байна. Нэрд гараагүй, хэнийг нь мэдэхгүй жүжигчид киноны туслах дүрд ч юм уу, зар сурталчилгаанд тоглож байхыг харахад надад гунигтай санагддаг. Учир нь тэд кино урлагт юу хийж байгаагаа мэдэхгүй цагаа дэмий үрж байна шүү дээ. Тэдний олонхи нь ядахдаа томоохон киноны зураг авалтад орж чадахгүй байдаг юм. Кинонд тоглох нь мэдээж сайхан ч гэсэн юуны тулд кинонд тоглож байгаагаа ойлгох хэрэгтэй.

_

-Сэтгүүлчид өөрийг тань ярилцлага өгөхдөө хувийнхаа амьдралыг ярих дургүй гэдэг?

-Би ер нь нэг их ярилцлага өгдөггүй. Ихэнхдээ кино зураг авахуулж байдаг намайг сэтгүүлчид нэг их сонирхдоггүй юм. Хувийн амьдралаа хүмүүст дэлгэх нь ямар ч утгагүй биз дээ. Гэхдээ залуу байхдаа би юу хийх дуртай, юунд дургүй гээд хувийн сонирхлоо хэдэн зуун удаа ярьсан байх. Одоо бол хэвлэлийн бага хурал зарлаад би усанд шумбалтаар хичээллэнэ гэх маягийн зүйл хэзээ ч ярихгүй. Миний ойр дотныхон намайг сайн мэддэг байхад л хангалттай шүү дээ.

_

-Хүүхэлдэйн кинонд дуу оруулсан. Өөр шиг чинь ажил хэрэгч жүжигчин хүүхдийн кинонд ажилласан нь сонирхолтой санагдлаа?

-Тэгэлгүй яахав, хүүхдийн кино гэдэг чинь огт өөр төрөл. Зөвхөн дуу хоолойгоороо л дүрээ гаргана гэдэг сонирхолтой ажил. Дуу хоолойноосоо өөр юугаар ч дүрээ илэрхийлэх боломжгүй учраас надад их сонин санагдаж байсан юм. Гэхдээ хүүхэлдэйн киног зөвхөн багачуудад зориулан бүтээдэггүй шүү дээ.

_

-Бидний амьдралд гуниглах мөч тохиолддог?

-Би хурд, хүчтэй машинд үнэхээр дуртай. Хурдыг мэдрэх нь ямар ч уйтгар гунигийг эмчлэх хамгийн сайн арга гэдэгт эргэлзэхгүй байна. Хурд, хүчийг мэдрэн давхих нь үнэхээр догь шүү.

_

-“Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” кинон дээр шалиг залуугийн дүрд тоглодог. Арай амьдрал дээр тийм биш биз дээ. Яагаад ингэж асууж байна вэ гэвэл та одоо хүртэл ганц бие гоонь эр байсаар л байна шүү. Хуруунд чинь бөгж хэзээ ч зүүж байгаагүй мэт харагдаж байна?

-Би санадаг юм. 15 насандаа анх удаа охины гараас чангаас чанга атгаж явсанаа. Тэр үед тэр охин л миний хажууд байвал амьдрал минь сайхан болох юм шиг санагдаж байсан. Харин амьдралыг илүү удаан судлаад ирэхээр бүх зүйл хийсвэр гэдгийг мэдэж ойлгосон. Заримдаа амьдралыг үзнэ ядаж эхэлсэн. Тиймээс л би гэрлэдэггүй юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dkdkdkd:
sain jujigchin
2014-01-17