"ХҮРЭЭЛЭН" Амьд ертөнцийн цуврал
Тэд өмнө нь хэзээ ч ингэж нэгдэж байсангүй. Биологичид, гэрэл зурагчид, сэтгүүлчид, баримтат киноныхон нэгдэж Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг байгуулжээ. Урьд нь хэний ч зориглоогүй урт аянд тэд хамтдаа гарч байна. Монголынхоо байгалийн цомгийг амжиж авч үлдэх гэсэн монголчуудын өөрсдийнх нь оролдлого. Энэ бол “Хүрээлэн” төсөл. Амьд ертөнц, ахуй байгалийн аялалд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн гэрэл зурагчин У.Ганбаяр, С.Цацралт, кино зураглаач Г.Батнягт болон бусад олон уран бүтээлчид хамтдаа гарч байгаа юм. 2013-2016 онд үргэлжлэх “Хүрээлэн” төслийн хүрээнд бид дөрвөн цуврал баримтат кино, дөрвөн иж бүрэн цомог гараас гаргах болно. Мөн төслийн үйл явцын тухай “ХҮРЭЭЛЭН. Амьд ертөнцийн цуврал” аян замын тэмдэглэл-нэвтрүүлгийг NTV, МҮОНТ, Боловсрол суваг телевизээр хүргэж байгаа билээ.
_
."Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ