Хятадууд “юань”-аар хана босгов

img

Хятадын Сичунь мужийн Жианше тосгонд нийт 13 сая юань буюу 2.1 сая ам.доллароор хоёр метрийн өндөртэй хана босгосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Мөнгөн тэмдэгтээр хана барих болсоноо нутгийн удирдлагууд “Жил бүрийн цагаан сарын өмнө авдаг хувьцааны ашгаас олсон мөнгө. Тиймээс ард түмэн ч гэсэн энэ бүхнийг сонсох биш харах учиртай” гэж тайлбарлажээ.

1

Мөнгөөр хана босгохын тулд 13 сая юанийг цэргийнхэн хамгаалан авчирч, тосгоны удирдлагууд болон оршин суугчдад тараажээ. Мөнгийг тосгоны иргэдэд тарааж өгөхийн тулд бүтэн хоёр өдөр зарцуулсан учир 100 гаруй цэрэг, цагдаагийнхан гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, манаж хоносон аж. Хамгаалалтад ажиллаж байсан Вань Лигийн хэлснээр “Цагдаа нар шөнийн цагаар мөнгийг манаж хонохдоо найман сая юаниар гудас хийж, 4.2 сая юаниар дэр хийж, мөнгөн дээр нь унтаж үзсэн” гэжээ.

Жианше тосгоны оршин суугчид 2010 оноос эхлэн орон нутгийн албаныхны санаачилсан бага оврын усан цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших болсноор жил бүр ийнхүү ашгаа хүртдэг болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

halh hvn:
holiin amerik gej hutsatsgaasnaas envvhen oirhon hyataduudaas ji*e avmaar yum turiin tolgoid baigaa orooson boldognvvde
2014-01-17
zochin:
manaih bol nogoo heden ogno geed baigaa hybitsaag heseg nohdvvd zarchihaad ochvvhen hesgiig ni ichehgvi ogoh baihdaa
2014-01-17
өнөр:
ямар ч сайхан юм. гадныхан ингэж болоод байхад манайхан яагаад болдоггүй юм бол оо? мөнгөөр хана босгодоггүймаа гэхэд амьдралд хүрэлцдэг цалинтай болмоор байна шд. ядаж хүүхдээ сургууль цэцэрлэгт явуулаад, ядаж эмнэлэгт оочиргүй үзүүлээд, өдөр хөргөгч дүүрэн, өндөгийг тансаг хэрэглээнээс гаргаад, булга, шиншилла шуб өмсдөггүймаа гэхэд дааруулдаггүй юм өмсөөд, байрны лизингэд хамрагдахад илүү дутуу хүнд хахууль өгөх шаардлагагүйгээр амьдрахсан.
2014-01-17
zochin:
manai uls hezee zuv zasaglaltai b.no hudlaa yarisan shoovuuchid uuniig haraad huvaaj idhiig suraasai uhehdee avaad uheh b.h 76 gishuun
2014-01-17
aasa:
zeb udirdahaar ene baih
2014-01-16
zochin:
yamar goy yum be
2014-01-16