Майли Сайрусыг царай муутай гэв

img

Залуу дуучин Майли Сайрусыг “Hollywoodlife.com” онцолжээ. Онцлох болсон шалтгаан нь түүний үсний засалтаас болсон гэнэ. Майлигийн шинэхэн үсний засалт нуулгүй хэлэхэд “Тэнэг хүүхэд шиг харагдаж байна” гэж тус сайт бичжээ. Түүний нүүрний хэлбэрт үсний засалт зохиогүй учир холливуудын алдарт жүжигчин Жем Керри шиг л царай муутай харагдаж” байна гэжээ.

1

Дуучин бүсгүй энэ талаар “Twitter” хуудаснаа “Та нарт ямар ч хамаа байхгүй. Тэнэг гэж хэлсэнийхээ төлөө уучлал гуйхыг хүсч байна. Жем Керри шиг царай муутай гэж бичсэнийхээ төлөө түүнээс уучлалт гуйх хэрэгтэй” хэмээн жиргэжээ.  Тэрбээр төгсгөлд нь “Та нар тун удахгүй халзан Майли Сайрус”-ыг харж магадгүй, тиймээс  сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mailaa:
crazy is good mannnn
2014-01-17