Цагдаагийн албаны тухай хуулийг батлав

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Цагдаагийн албаны дагаж мөрдөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэжиллээ. Уг хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дуусав. Цагдаагийн албаны тухай дагаж мөрдөх хуулийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 84 хувийн саналаар батлагдав. Мөн уг хуулийг дагаж мөрдөх Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 20 гаруй  хуулийн төслийг санал хураалтыг тус бүрт нь  явуулахад гишүүдийн олонхийн саналаар батлав.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ