Баянхошуу- Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай хэлэлцэнэ

img

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан маргааш болно. Хуралдаанаар бага дунд боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг нийслэлийн өмчид бүртгэх тухай, Баянгол дүүргийн 35 ортой хүүхдийн эмнэлгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай, Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Мөн нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан нийтийн эзэмшлийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын нэгдсэн дүн мэдээг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар болжээ. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр 20 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ