Иргэний нисэхийнхэн 200 хүний амиар тоглох шахжээ
Шинэ оны эхэнд буюу энэ сарын 5-ны өдөр буюуХонгконгоос Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдсэн МИАТ ХК-ийн Боинг-737-800 маркийн 200 шахам зорчигч суулгасан онгоц Улаанбаатарт газардах үед баруун талын үндсэн давхар дугуйны нэгнийх нь покрышк хаймар мултарч унасан ноцтой зөрчил гарсан байна. Уг дугуйны хаймар мултарч хойш үсрэхдээ далавчны закрылка /аравч/, их биеийг цохин гэмтэл учруулсан байна. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар онгоцны дугуй нь Хонконгод буух үед нь гэмтэл авч, нисэх баг гэмтэлтэй дугуйтай нисч ирээд Буянт-Ухаад газардах үед нь хаймар дугуй нь мултарч унасан гэж таамаглаж байгаа аж. Уг дугуйг нислэг үйлдэхээс хоёр хоногийн өмнө шинээр сольж тавьсан гэсэн байна.
өыбЭнэхүү ноцтой зөрчлийг иргэний нисэхийн удирдлага тас нууцлахыг оролдож байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өнгөрсөн онд гэхэд л МИ-8 нисдэг тэрэг сүйрснээс авахуулаад онгоц агаарт хөөрсний дараа зорчигчдын салоны цонхны шил хагарсан, өрөөсөн хөдөлгүүр агаарт унтарсан, тосны савыг таглалгүй нисгэсэн гэх мэт шалтгаанаар олон удаа ослын буулт хийсэн, хоёр ч удаа бууж байгаа онгоцны өмнүүр нислэгийн зурвасан дээгүүр автомашин давхиулсан зэрэг нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой ноцтой зөрчил дутагдал олноор гарч байжээ. Тэгвэл шинэ он гараад долоо ч хоноогүй байхад ийнхүү 200 гаран зорчигчтой том оврын онгоц газардах үед дугуйны хаймар нь мультарч унан далавч, их биеийг цохисон зэрэг ноцтой зөрчил гарчээ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ