Э.Батшугар нарыг ҮСХ-ны зөвлөлийн гишүүнээр томилов

img

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг УИХ, гурван гишүүнийг Засгийн газар санал оруулна гэж хуулинд заажээ.  ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнд  ҮСХ-ны дарга С.Мэндсайханаас гадна  Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Оюунчимэг нарыг УИХ-аас оруулж байгаа бол  Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Цогтгэрэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар  нарын  нэрийг Засгийн газраас санал болгосон байна. Тус хорооны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг батлах үед гишүүд саналаа хэллээ.

6

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Статистик бол үнэн зөв мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл амьдрал дээр ард түмэн өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдлээ гээд байхад статистикийн тоо бодит байдлаас их зөрөх юм.  Энэ юунд байна вэ? Олон улсын байгууллагын аргачлал энэ тэр гэж байгаа ч бодит байдлаас  хол зөрж байна шүү. Яам, агентлагууд буруу ташаа мэдээллээр төрийг хангасан бол хариуцлага тооцдог баймаар байна.

6

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Статистикийн мэдээлэл бодит байдалтай зөрж байгаа нь үнэн. Иргэдэд үнэ мэдээлэл хүргэх чиглэлд Зөвлөлийн бүрэлдэхүүнээс хэн нь хариуцаж ажиллах вэ. Хариуцаж ажиллах  гишүүн нь зөв,бодит мэдээллийг хүргэж байх хэрэгтэй шүү.

7

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Албан ёсны статистикийн хөтөлбөр гэж хэрэгжсэн. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар үр дүнтэй болсон бол?

7

ҮСХ-ны дарга н.Мэндсайхан:

-Энэ хөтөлбөр хэрэгжээд УИХ-д дүнгээ танилцуулсан. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэсэн.

7

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Статистикийн мэдээлэл буруу гарлаа гэж ард түмэн ярьдаг. Цалин хөлс, орон сууц, өргөн хэрэглээний барааны үнэ гээд. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг ямар зарчмаар оруулсан бэ?

7

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар:

-1997 онд батлагдсан Статистикийн хуулиараа дээрх хүмүүсийн нэрийг оруулж ирсэн. ҮСХ зөв мэдээлэл өгдөг. Бид үйл ажиллагааг нь газар дээр нь очиж танилцсан. Олон улсын стандартыг мөрддөг юм билээ.

7

Асуулт дууссаны дараагаар санал хэлэх гишүүн гараагүй учраас ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах санал хураалт явуулав. ҮСХ-ны зөвлөлийн гишүүдийг ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжин батлав.

7

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чека :
хаашаа юм төрийн алба тоглоом юмуу,хэн нэг хулгайчыг аргадаж номхруулах алба юмуу,батшугар байхдаа ч яахав,аавынх нь хэл хальтараа юу? төрсний гэрчилгээ олгогчын үзэг хальтараа юу? юутай ч гэсэн номын нэр гэж мэлзэх байх,
2014-01-17
зочин:
энхбаярыг аргалах гэж манж арга хэрэглэж бна даа
2014-01-17