Шаамар сум дараагийн Хонгор болох уу?

img

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын газар нутаг болох “Хогийн хонхор”-оос их хэмжээний буюу 21 мянган куб.метр хайрга олборлож, хайрга гаргаж авсан газартаа тэр хэмжээний хогийг хийж булсан байна. Энэхүү газар нь тус сумын ард иргэд, мал амьтны ундаалдаг ус буюу Орхон голын сав дагуу оршдог аж. Ингэснээр Шаамар сумын ард иргэд, мал амьтан бүгд хогтой, хортой усыг ууж хэрэглэж байгаа тухай нутгийн иргэд ярьж байна. Тодруулбал, 4000 гаруй хүн амтай Шаамар сумын айл өрхийн 99 хувь нь газар тариалан эрхлэн амьдардаг.  Бүгд хашаандаа газрын өнгөний устай буюу 2,5-3 метр гүн худагтай. Энэ худгийнхаа усыг өөрсдөө ууж, ногоогоо тарьж ургуулдаг. Гэтэл худгийн усны эх үүсвэр болсон голын сав дагуух газар 20-30 жил хуримтлагдсан ахуйн хогноос гадна үхсэн малын сэг зэм, эмнэлгийн хог хаягдал болон химийн хорт бодисуудын уут сав зэрэг хогийг булсан нь усыг бохирдуулжээ. Уг уснаас уусан үхэр үхсэнийг эзэн нь шинжлүүлэхэд “Хог идэж үхсэн” гэсэн дүгнэлт гарчээ. Тус асуудалтай холбоотойгоор өнөөдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид болон иргэний төлөөлөл хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл хийсэн. Энэ үеэр Шаамар сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Ф.Серикболтой ярилцлаа.

6

Ф.Серикбол: Сумын Засаг дарга “Үхэр үхсэн болохоос хүн үхсэн биш” гэсэн

6

-“Хогийн хонхор”-оос хайрга олборлох ажил хэзээ эхэлсэн юм бэ. Ямар нэртэй компани байсан бэ. Яагаад хайргыг нь авчихаад хог булсан юм бол?

-Өнгөрөгч оны 5-6 сард болоод өнгөрсөн. Хогийн хонхор буюу хогийн цэгийн орчим их хэмжээний хайргатай байсан. “Өгөөмөр баян булаг”, “Гүн жоос” гэх хоёр компани бидний тооцоолсноор 21 мянган куб.метр хайрга олборлосон. Гэрээндээ “хогийг цэвэрлэнэ” гэж заасан болохоор булсан гэж ойлгож байгаа. Тэд хогийг нь зүгээр уул руу шахаад орхичихгүй, голын ай сав дагуух газар луу олборлосон хайрганыхаа оронд хийчихэж байгаа юм. Тэдний булсан хогонд маш их хор агуулагдсан байсан болохоор ус бохирдож, үүнээс болж ард иргэд, мал амьтны эрүүл мэнд хохироход хүрээд байна.

6

-Энэ компаниудад хайрга олборлох зөвшөөрлийг хэн олгосон юм бэ. Танай сумаас хайрга олборлохыг зөвшөөрдөггүй гэсэн шүү дээ?

-Манай сумын Засаг дарга М.Баярбаатар. Өнгөрөгч дөрөвдүгээр сард томилогдсон. Тэгээд л тавдугаар сард нь ийм юм болчихож байгаа юм. Уг нь манай сумын ИТХ-аас 2011 оны 06 сарын 24-нд хайрга олборлохыг хориглосон тушаал гаргачихсан байсан. Гэтэл М.Баярбаатар дарга үүнийг авч үзэлгүй хувийн компаниудтай гэрээ хийсэн нэрийдлээр хайрга зарсан. “Гүн жоос” ХХК-ийн захирал н.Жаргалсайхан нь манай сумын ИТХ-ын дарга н.Эрдэнэчимэгийн ах байгаа юм. Ерөөсөө М.Баярбаатар, н.Эрдэнэчимэг гэх энэ хоёр хүн хууль гэдэг зүйл байхгүй юм шиг аашилж, ард иргэдийг доромжилж байна.

6

-Тус компаниудтай гэрээ хийсэн гэлээ. Гэрээнд юу гэж тусгасан байсан юм бол. Үүний дагуу танай суманд хийгдсэн зүйл байгаа юу?

-Олон жил болсон хур хогийн цэвэрлэж өгнө, хогийн цэгт цементээр дөрвөн тал хашаа барина, зам тавьж өгнө гэсэн заалт байсан. Гэтэл хур хогийг цэвэрлэж байгаа нэртэй голын ай савд булж, ард иргэдийг аюулд оруулснаас өөр зүйл хийсэнгүй. Дөрвөн тал хашааны нэг талыг Засаг дарга тамгын газрын ажилчдаа дарамталж байж бариулсан. Замыг нь төсвийн 13 сая төгрөгөөр барьчихсан. Одоогоос 3-4 жилийн өмнө нэг куб.метр хайргыг 1500 төгрөгөөр зардаг байсан. Одоо бол нэг “Howo” машин хайрга 400-600 мянган төгрөг байгаа. Тэгэхээр 21 мянган куб.метр хайрганд төлсөн мөнгө Шаамар суманд орж ирээгүй. Бидний таамаглаж буйгаар тэдгээр даргын халаасанд орсон байлгүй.

6

-Та нар МХГ болон бусад холбогдох газарт хандаж үзсэн үү. Мэргэжлийн газраас нь гаргасан “энэ ус хордсон” гэх шинжилгээний хариу байхгүй болохоор бас эргэлзээтэй байна л даа? 

-Хандаж үзсэн. Төв рүү нь хандахаар харьяаллын дагуу гээд орон нутаг руу шилжүүлчихдэг юм. БОНХЯ, Эрүүл мэндийн сайд, МХЕГ-т хандаж үзсэн. Тэгээд Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газар шинжилгээ хийсэн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь бохирдолтой болсон уснаас 3-4 метр хол газар буюу уулын орой дээр 100 гаруй метрийн гүний худгийн уснаас шинжилгээ аваад “энэ ус бохирдоогүй” гэдэг хариу гаргаж бидэнд өгсөн. Мөн Ерөнхий прокурорт хандахад харьяаллын дагуу гээд аймгийн прокурорт шилжиж ирсэн. Үүний дагуу АТГ-аас хүн ирж шалгалт хийхдээ сумын Засаг даргатай уулзаад бидэнд ямар ч хариу өгөлгүй яваад өгсөн. Тэгээд аймгийн прокуророос асуухад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж хэлсэн. Үнэндээ бидэнд “яг хортой” гээд гарчихсан хариу байхгүй байгаа нь бодит байдлыг нүдээр үзээгүй танд эргэлзээтэй байгаа байх. Гэхдээ энэ бол үнэн. Та очоод харвал бөөн хогтой гол л урсаж байгаа.

7

-Энэ уснаас уусан үхэр үхсэн гэсэн шүү дээ. Энэ талаар?

-Тийм. 2-3 айлын үхэр энэ уснаас ууж үхсэн. Бас хайргыг нь авч, хог булсан газар луу унаж үхсэн тохиолдол ч бий. Үүнтэй холбоотойгоор айлууд гомдол гаргасан. Уснаас ууж үхсэн үхрийн эзэн шүүхэд гомдол гаргаж шинжлүүлэхэд “Хог идэж үхсэн” гэсэн дүгнэлт гарсан.

7

-Та бүхнийг энэ асуудлыг ярихад сумын удирдлагууд ямар тайлбар өгсөн бэ?

-Ямар ч тайлбар өгдөггүй. Засаг даргад хэлэхэд “Үхэр үхсэн болохоос хүн үхсэн юм уу” гэж хэлсэн. Түүнийхээр бол уснаас уусан хүн үхэхийг хүлээх хэрэгтэй бололтой. Бид бүр арга ядахдаа хэвлэл мэдээллийнхэнд хандаж, энэ байдлыг олон нийтэд хүргэе гэж бодсон юм.

8

-Та бүхний хувьд яг юу хүсч байна вэ?

-Бидний хувьд голын эх газар булсан маш их хор агуулсан хур хогийг эргүүлэн гаргуулж, усны эх үүсвэрээ цэвэрлүүлмээр байна. Мөн МХЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгуулага очиж Шаамар сумынхны ууж байгаа усанд шинжилгээг үнэн бодитоор хийж өгөхийг хүсч байна. Манай сумын иргэд бүгд ногоогоо энэ усаар услан, ургуулдаг. Тэгж тарьсан ногоогоо нийслэлд авчирч зардаг. Цаашлаад энэ хортой, хогтой усаар усалж ургуулсан ногоог идсэн иргэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Шаамар сумын иргэд уснаасаа хордчихвий гэсэн айдастай боловч Засаг даргынхаа өөдөөс дуугарчихвал хавар ногоо тарих цагтаа “Сум хөгжүүлэх сан”-гаас авдаг зээлээсээ салчих байх гэсэн дарамттай амьдарч байна. Энэхүү байдалд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол манай суманд Дархан-Уул аймгийн Хонгор суманд гарсан шиг асуудал тохиолдож магадгүй болоод байна.  Бид Ерөнхий сайдад хандаж бичиг хүргүүлэхээр бэлдээд байгаа.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нутгийн иргэн:
энэ жил манай сумын 90 жилийн ой болно .гэтэл ийм ёс зүйгүй асуудал монгол түмний нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэлээ.сумын ард олны гараа сайртуулж ,халуунд халж хүйтэнд хөрж байж тарьж ургуулдаг байгалын цэвэр хүнсний ногоог хэн авах болж байна.арай ч дээ.албан тушаал өнгө мөнгнөөс нүдээ ухаж өгөхөөс сийхгүй болсон манай залуус.арай ч дээ.энэ эх оронч сэтгэл мөн үү.шаамарчуудаа
2014-01-17
нутгийн иргэн:
шаамарчууд минь энэ эмгэнэл биш.энэ албан тушаал хөөцөлдөж ард түмнээс дэмжлэг аваагүйдээ багтарсан гарын 10 хуруунд багтах энэ хасаг залуу болон соёлбаатар гэдэг шуналын тулмын хийж байгаа ажил .энэ соёлбаатар гэдэг нөхөр сумын засаг дарга болохоор сүүлийн 10 аад жил хөөцөлдөж байна.даанч энэ хүний амьдралын замналыг шаамарчууд мэдэх болохоор сонгохгүй байгаа юм.үүнд нь уурсаад гарч ирсэн засаг дарга нартай цустай,цусгүй дайн зарлаж байдаг хүн.энэ мэдээллийг уншиж байгаа иргэд та бүхнийг шаамар сумын гэгээн ирээдүйг нүдээрээ ирж харахыг урьж байна.миний сайхан нутаг өдрөөс өдөрт өнгө нэмэн жавхаажиж байгааг харах болно.
2014-01-17
чека :
хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэгч болж байгаа юм биз дээ ?хот ч чинийх хонь ч чинийх л юм бол хөрс нь ч гэсэн чинийх биздээ,юунд нь хүнийрхүү сэтгэл гаргаад байгаа юм үвс өлгийнхөөн ,хил хязгаар эзгүйдүүлж хаа холоос ирчихээд хариуцлага хүлээх байтал хор найруулж хог тарьж хотлыг үймүүлж хэдэн мал хулгайлсанаараа бахархаж баярхаж явдагаа больмоор сон доо
2014-01-17
нутгийн иргэн:
манай улсын аль ч сум аймагт хур хогнийхоо асуудлыг шийдэж чадахгуй байгаа улаанбаатарт ч адил. улсын хэмжээнд хог боловсруулах уйлдвэр байхгуй. хогоо илээр хуримтлуулж байгаа. харин ч шаамарынхан хогын цэгээ хашаалж булах арга хэмжээ авсан байна. одоохондоо уунээс ондоо арга байхгуй. сумд ямар ч химийн уйлдвэрлэл аж ахуй байхгуй. ямар ч суманд байдаг ахуйн хог. ер нь манай суманд баруун аймгаас ирсэн хумуус нутгийн иргэдийн талаас илуу болоод байна. тэд сумын удирдлагыг гартаа авч увсынхан, казакууд эзлэхгээд байгаа юм. одоо байтлаа ургуулсан ногоог минь хортой усаар усалсан тэрий нь хотынхон идээд хордоно гэж тарааж байгаа цуурхал чинь ногоогоороо амжиргаа хийдэг уугуул нутгийнхны бизнесыг хорлож байгаа юм уу. муу казак минь увсынхан бас хэдэн малаа аваад манай нутгаас зайлаач.
2014-01-17
irgen:
*marchuud mindee yagaad hoorondoo hereldeed bndaa, hognii asuudliig bulahaas uuruur mongol ulsad shiiddeg shiidel baihgui, 2t manai *maraas tiim chemical hor bolon hayagdal garahgui shuudee, gyalgar uut bolon huvantsariin hayagdal bol hursund tegej hurdan shingehgui shuudee, olon jil hadaglagddag ed yum, uher mal hordson asuudal bol il baisan hogiig ideed buglurch uhesen baih gej bodoj bna, ternees usnaas unuudur l genet hordoj uhdeg yum gej yu baihav dee, *mariin ard tumnii amidraliig zalguulj bui gants hunsnii nogoonii hudaldaa erhlej bui businessiig bitgii doosh ni hiil dee!!!! hairga uhaj zarsan asuudal yarih geed bgaa yumuu, hog idej uhsen uhriin asuudal yarih geed bgaa yumuu,
2014-01-16
zochin :
ene zöv l yum helsen baina.tend amidardag humuus medeh l estoi.*mariin humuus ih ajilsag hödölmöröör humuujsen humuusiin ugiig dagaj anhaaral handuulaasai!
2014-01-16
эмч нар:
ийм онош хаана ч байхгүй. хог шалтгаан байж болно.
2014-01-16
эмч нар:
үхсэн үхрийг хог идэж үхсэн гэж хэн оношлосон юм бэ. сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газар уу. өөр байгууллага уу. энэ талаар мэдээлэл өгөөч. 70141911
2014-01-16