Монгол судлалыг хөгжүүлнэ

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Монгол судлалыг хөгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Тогтоолын төслийг Монгол судлалыг шинжлэх ухааны тэргүүлэх салбар болгон төрийн ивээлд хөгжүүлэх, олон улсын монгол судлаачдын шинэ залуу халааг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилготой аж. Тиймээс  эхний ээлжинд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Шинжлэх ухааны Академийн харьяа Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэнгүүдийг нэгтгэн Монгол судлалын Үндэсний Академи байгуулах юм байна. Цаашид энэ чиглэлээр судалгаа хийдэг төрийн бус байгууллагууд эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 14-ний өдрийн 14 дүгээр зарлигаар байгуулагдахаар Засгийн газраас төлөвлөгдсөн “Монгол судлалыг дэмжих сан”-гаас үйл ажиллагааг нь санхүүжүүлэх ажээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsdg:
lol... lol..doldoinuud...
2014-01-17
mongol xvv:
ene xeniii sanaa be.yamar vliigee xiideg yum.
2014-01-17
zochin:
ymar zusarch zolig ve ardii namd tentsehgui l hun baina daa
2014-01-17
зочин:
морь, * энэ ажилд тэнцэхгүй! хэ хэ хэ!
2014-01-16
монгол хүн:
хийж чадвал үнэнхээр сайхан санаачлага байна. морь * мэт зүтгэхэд бэлэн байна. даанч мань мэтийг хавьтуулахгүй биз дээ?
2014-01-16
anhbayar:
genet yu bolood yavchihvaa
2014-01-16