Залуус сан хөгжлийн лигийг тэргүүлж байна
МСБХ-оос зохион байгуулж байгаа Пэпси хөгжлийн лигийн хоёрдахь долоо хоногийн тоглолтууд МУБИС-ын харъяа Биеийн тамирын сургуулийн спорт зааланд явагдлаа. Багууд өнгөрөгч амралтын өдрүүдэд гурав болон дөрөвдэх тоглолтуудаа хийсэн. Энэ тойрогт Би хэсгийн тэргүүлэгч багууд болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын баг Ноёд багтай тоглосон. Энэ тэнцүү хоёр багийн тоглолт 79:75 харьцаатайгаар Ноёд багийн ялалтаар өндөрлөснөөр гурван хожилтойгоор Ноёд Би хэсгийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин нөгөө талд Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг Мобиком корпорацитай таарч тоглосон. Сүлд багийн довтлогч Батбямбагийн дасгалжуулагч байгаа Мобиком эхний хоёр үед тэнцүүхэн тоглож байсан боловч, сүүлийн хагаст энэ байдлаа хадгалж чадаагүй юм. Улмаар ҮБТДС илт илүүрхэн ялалт байгуулж хэсгийн гуравдахь хожлоо авснаар хожигдолгүй хэвээр үлдлээ. Харин тэдний өмнө нь Залуус сан хийсэн дөрвөн тоглолтондоо бүгдэд нь ялалт байгуулснаар Пэпси хөгжлийн лигийг тэргүүлж байна.
А Хэсэг Хожил Хожигдол
1. Залуус сан 4 0
2. ҮБТДС 3 0
3. Mobicom 94 2 1
4. Хасын Хүлэгүүд 2 0
5. Улс төрийн тойм 1 1
6. Даймонд 1 1
7. Four tall 1 1
8. Суруга Монгол 1 1
9. Ховд хөгжлийн төлөө сан 1 1
10. Оюуны эрэл-Мөнгөн цагираг 1 2
11. Ю-ник 0 2
12. Зайсан 0 2
13. Ноён 0 3
14. Чандмань ээж 0 4
В хэсэг Хожил Хожигдол
1. Соёмбо даатгал МХТС – Ноёд 3 0
2. Налайх-ирээдүй 2 1
3. ННДГ 2 1
4. НМХГ 2 1
5. Замын битум 2 1
6. Ad market 1 2
7. Ursa stars 1 2
8. UB Андууд 1 2
9. Ард даатгал Мустанг 1 1
10. Шинэ Ази 1 1
11. SBL 0 2
12. Adidas 0 3
13. Federal 0 3
Тэмцээн ирэх амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ