Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхлэхээр товлогдоод байна. Хуралдаанаар “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсох юм. Энэ удаа “Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөх юм байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ