Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:30-11:30 цагт "Ойн албан бус бодлого, арга хэмжээний тухай ойлголт ба Монгол Улсад түүний хэрэгжилтийг хангах нь" уулзалт ярилцлага болно.
НЗДТГ-т
10:00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд
11:30 цагт Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан ''Ажил хайгчийг биш ажил олгогчийг бэлтгэе'' семинар болно.
ЗГ-ын 11-р байрны дугуй танхимд
Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалт, ажил үйлчилгээнийхээ алдаа дутагдлыг хэлэлцэж, энэ онд хяналтын чиглэл бүрээр осол, аваар, аюул эрсдэлийг бууруулах чиглэлээр санал бодлоо солилцон, харилцан ярилцаж, оновчтой шийдэл гаргах, хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахаар зөвлөлдөнө.
Уран зургийн галлерейд 12.00 цагт “Спорт-2013” тайлан үзэсгэлэн болно.
5
Гаалийн Ерөнхий газарт
18:00 цагт Сэтгүүлч нартай зангиагүй уулзалт хийнэ.
5
“Blue Sky”-д
12:00 цагт “Азийн загварын долоо хоног” Монгол улсад болох тухай мэдээлэл хийнэ.
MN мэдээллийн төвд
13:30 цагт "Монгол Ньюс" мэдээллийн төвд "IСЕ ТОР” хамтлагийн тоглолтын хэвлэлийн хурал болно.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ