Жагсаалын улмаас сая гаран хүн ажилгүй болжээ
Бүтэн сарын турш Бангкок хотноо үргэлжилсэн жагсаалын уршгаар 134 банкны сүлжээ, бизнесийн байгууллага хаагдаж 1.2 сая хүн ажилгүй болжээ. Эсэргүүцэл, тэмцэл удаан үргэлжилвэл аялал жуучлал, аж үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг зогсох эрсдэлтэй гэнэ. Эдгээр хаагдах эрсдэлтэй болоод буй салбарууд нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний долоон хувийг бүрдүүлдэг аж. Бангкок хотын төв хэсэг болон хотын төвийн замуудыг жагсагчид хааснаар, сургууль цэцэрлэгүүд хаалгаа барьж, 20 мянган гаруй төрийн албан хаагч тодорхойгүй хугацаагаар ажилгүй болжээ.
2000 оны эхээр Тайландад олон нийтийг хамарсан жагсаалын үеэр 90 хүн амиа алдаж байжээ. Он гарсанаас хойш жагсаалын үеэр хоёр хүн амиа алдаж, 20 гаруй иргэн шархтсан юм. Жагсаалыг удирдаж буй Масир Иарин “Засгийн газрыг огцрох хүртэл амь насаа үл хайрлан тэмцэх учир саад хийх хэрэггүй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ