Авто угаалгын газруудад шалгалт хийнэ
Ус сувгийн удирдах газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа авто машин угаалгын газруудад шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, авто угаалгын газруудын ус ашиглалт, төвийн сүлжээнд нийлүүлэх бохир усны бохирдлын талаарх дүрэм, стандартыг хэрхэн мөрдөн байгааг шалгах юм байна.
Шалгалт ирэх долоо хоногт эхлэх бөгөөд өмнө нь мэдээллэж учир угаалгын газруудыг алдаа, дутагдлаа тодорхой хэмжээгээр арилгах боломжийг өгч байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ