Хулгайн мөнгөөрөө машин худалдаж аваад баригджээ

img

Сүхбаатар дүүргийн нутагт өнгөрсөн сарын 23-нд нэгэн компанийн захирал өрөөнөөсөө цүнхтэй 60 мянган ам.доллар алдсан хэрэг  гарсан юм.

Тэгвэл цагдаагийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хамтран шаргуу хөөцөлдсөний дүнд гэмт этгээдүүдийг уржигдар саатуулжээ.

Тодруулбал, уг хэргийг 55 настай Б үйлдсэн бөгөөд компанийн захирал цүнхээ өрөөндөө орхиод түр гарах хооронд орж мөнгийг нь авчихаад буцаж ирэхэд нь зөрөөд гарсан байсан юм.

Тэрбээр хулгайлж авсан мөнгөөрөө “Toyota kluger” маркийн автомашин худалдан авсан төдийгүй, баривчлагдахдаа уг машинаа жолоодож явжээ. Мөн уг хэргийн хамсаатан хоёр хүнийг энэ сарын 15-ны шөнө Налайх дүүргээс баривчилсан байна. Тэд хулгайлсан 60 мянган доллароосоо дахин нэг машин худалдаж авсан байжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsagdaa:
azgui hulgaich ym daa ha ha ha
2014-01-18
зочин:
тэнэгүүд хохь чинь
2014-01-17
zochin:
энэ хэргийг илрүүлж барьсан ажилтнуудад амжилт хүсье
2014-01-17
15ны цагдаа цогточир:
мунхагын харанхуйд нүд нь хаагдсан улс юу ч хамаагүй хийх юм даа,мэдэгдэхгүй илэрэхгүй хэрэг гэж байхгүй,чухам баригдах хариуцлага хүлээх эсэх нь л юу юм гэхээс,алтан зоосоор бороо орсон ч хүний шунал ханадаггүй,шунал гэж өвчин,түүнээс хэзээ ч жаргал үүддэггүй,таньсан хүн л мэргэн болой,
2014-01-17