Ерөнхийлөгчийн нууц амраг шүүхэд ханджээ

img

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нууц амраг Жули Гайе өөрийнх нь тухай бичсэн “Closer” сэтгүүлийг шүүхэд дуудсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр хувийн амьдралын нууцыг нь дэлгэсний нөхөн төлбөр гэж 50 мянган евро, шүүхийн зардал гэж 4000 еврог тус сэтгүүлээс шаардаж гомдол гаргасан байна. Францын хуулиар “хувийн нууцыг задруулсан” нь тогтоогдвол мөнгөн торгууль ногдуулахаас гадна нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорих ялаар шийтгэдэг юм байна.

Ерөнхийлөгч Франсуа Олланд “Closer” сэтгүүлийг энэ хэргийн дараа нухацтай авч үзнэ хэмээн өөрийн блогтоо бичжээ. Тэрбээр “Би маш олон удаа хэлсэн, хүний хувийн нууц бол дархан цаазтай газар гэсэн үг. Миний талаар сүүлийн үед сайн муу асуудал зөндөө яригдаж байгаа. Ирэх сарын 7-нд болох айлчлалаа өндөрлөсөний дараа “Closer” сэтгүүлтэй нэгийгээ үзэх болно. Тэгэхдээ би албан тушаалаа ашиглахгүй”  гэжээ. Франсуа Олланд жүжигчин хүүхэнтэй амрагийн холбоотой гэдгээ үгүйсгээгүй төдийгүй тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэгч, Валери Триервейлертэй харилцаа сайнгүй байгаа гэдгээ мөн бичсэн байна.

“France news” сонины өнөөдрийн дугаарт “Тэргүүн хатагтай Валерийн хэвтэж буй эмнэлэгт Ерөнхийлөгч ганц удаа очоогүй. Түүний энэ үйлдлээс болж Валери гомдож хоолноос гарч, долоо хоногийн дотор зургаан кг турсан” гэж бичжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha:
neeree huzuuguig garduulchij dee gj sanalaa daa
2014-01-19
zochin:
manai bondgor eebee , ehnereesee oor busgui sonirhoddoggui biz dee ! amidral 50 garaad ireheer mash sonirholtoi boldog ym shuu ! er hun bolj torsniih ohid busguichuudiig amtalj uzeh l heregtei dee ! ene erh medel alban tu*l ,ta nariig baylag saihan amidraliin tumen solongiin ongiig harj mederch chadahgui haralgan bolgoj bna aa ! kvadrat dotor l amidrah ym daa !
2014-01-17
золоо:
манай еренхий нуа тай , тэр нь яачихсан юм бол гэж бодлоо шд. гэхдээ энэ францын еренхийлегч болсон хумуус яагаад ийм аальгуй байдаг юм болоо.емнех нь бас л ер.болсон хойноо салаад л нуа тайгаа гэрлээд байсан.
2014-01-17
anchin:
яацийн эбэд бас юм байгаам уу?
2014-01-17
hunnu.:
garchig chini yamar teneg yum be, huduunuus irsen setguulch guai...todruulj bichih heregtei sh te...
2014-01-17
тттттт:
дэлгэрцэцэг дандаа ийм хэнд ч хэрэггүй хачин бөгс бөөрхөнтэй юм бичдэгээ больмоор юм
2014-01-17
shuud.mn-d:
ene garchgaasaa bolj daaj davashgui tulburt unuuzai.naaduul chin nu a holboogui geed shuuh sergiilehdee tulaad baihad er-iin nuuts amrag gej batlasan baih yum.
2014-01-17
zochin:
hehehehehe
2014-01-17
атаман:
гарчигаа солиоч ээ. эбэг баригдлаа гэж ямар их айваа. ёооё зүрх зүрх...
2014-01-17