Сэрэмжлүүлэг

img

Сар шинийн баяр ойртох тусам хулгайн гэмт хэргийн гаралт их гардаг. Иймд Нийслэлийн цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж байна.

Өмнөх жилүүдийн  цагаан сарын баярын өдрүүдэд ууц, бууз, идээ будаагаа хулгайд алдаж голдоо ортол гомдсон буурай олон бий, харин далан насыг наслахдаа идээ будаагаа алдаж үзээгүй гэж итгэлтэй хэлээд зогсох хөгшид ч байна.

Бид анхаарал сонор сэрэмжтэй байхад хулгайчид гишгэх газар байхгүй,  бид л анхаарал сул,  хэнэггүйгээсээ болж хулгайчид боломж олгосоор байгааг анхаарцгаая.

Та орон сууцанд амьдардаг бол хамгаалалтгүй тагтан дээр  ууц, идээ будаагаа тавихгүй байх

Гэр орон сууцаа болж өгвөл байнгын эзэнтэй байлгах

Та гэр хороололд амьдардаг бол амбаар, гэрийхээ цоож цуургаа чангатгах, түр болон удаан хугацаагаар гарах тохиолдолд  хөрш, зэргэлдээ айл өрхөд захиж үлдээх

Шөнө, орой гэлтгүй өдрийн цагаар гэр орон сууцаа эзэнгүй орхихгүй байх

Томоохон төвлөрсөн зах, хөл хөдөлгөөн ихтэй газар,  автобусанд явахдаа анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж явах хэрэгтэйг сэрэмжүүлж байна.

Монголчууд сар шинийн баярыг өөдлөн дэвжихийг билэгдэн угтдаг ард түмэн. Муу муухай зүйлээ таягдан хаяж, сайн сайханыг билэгдэн сар шинээ угтаж,  сар шинэдээ сайхан шинэлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ul boortsog:
xaxaxa odor n ehnern shono n nohorn buutai tagtan deeree hiliin haruuld garj baiga met buuz bansh uutsaa manan tsuram hiilgui tsagaan sartai zolgoh ym bnaldoo.esvel neg manuuhaid tsagaan sariin goyloo omsogood shalnii mod bariulaad zogsoochivol zugeerch ymuu. bus nd boovoo hugaluulchilgui uutsaa zulgaalgachilgui anhaaraltai yvahiin tuld hamgaalagch holsolson n deer ym bnaldaa kkkkk
2014-01-17
otgoo:
muusain hulgaich nariin garni tataasai
2014-01-17