Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан 39 гишүүний буюу 51 хувийн ирцтэйгээр эхлэв. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай, “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай”, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг баталлаа. Хуралдааны эхэнд Хилийн боомтын тухай бусад дагалдах хуулийн төслийн эцсийн найруулгыг хянаж байна. Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ