Тиара Банкс тэрбумтантай болзов
“Victory secret”-ийн анхны өнгөт арьст сахиусан тэнгэр, “American next top model” шоуны ерөнхий шүүгч Тиара Банкс Ираны газрын тосны магнайт, тэрбумтан Шэрвин Пишевартай болзож эхэлсэн тухай “Dailymail.com” мэдээллээ. Хосууд өнгөрсөн зул сарын баяраас болзож эхэлсэн бөгөөд шинэ оноо Сан Франциско хотод хамтдаа угтжээ.
Тиарагийн дотны найз “Vogue” сэтгүүлд шинэхэн хосуудын талаар ярилцлага өгчээ. “Тэр хоёр 2003 онд “Battery social club” клубт танилцсанаас хойш найзууд болж, удалгүй “American next top model” төсөл дээр хамтран ажиллаж эхэлсэн. Пишевар 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж тус нэвтрүүлгийг амжилттай явахад тусалсан гэдэг. Тиара нэг бус удаа “Пишевар бол сайн залуу. Тэгэхдээ хайртай хүнээс илүү, бизнесийн хамтрагч байхад надад тухтай байдаг” хэмээн ярьж байсан” гэсэн байна.
Анх 2005 оноос дэлгэцнээ гарсан нэвтрүүлгийг амжилттай явахад Пишеварын нөлөө багагүй байгаа гэнэ. Тэрбээр дэлхийн 18 оронд нэвтрүүлгийг цацаж, Тиарад асар их нэр хүндийг бэлэглэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ