Францын Ерөнхийлөгчийг шогложээ

img

Ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүнд нууц амрагтай гэх асуудлаас болж огцом буурсаар байна. Францын “Charlie Hebdo” сэтгүүл нүүр хуудастаа Олландын “өмдний цахилгаан” онгорхой харагдаж буй шог зургийг нийтэлж, худалдаанд гаргажээ. Зураг дээр Франсуа Олландын бэлэг эрхтэн “Би Ерөнхийлөгч болохоороо” хэмээн хэлж байгаагаар зурагдсан байна. Энэ үг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Олландын амны уншлага болоод байсан юм. Зургийг шог зураач Люз зурсан бөгөөд түүнийг Ерөнхийлөгчийн нэр хүндэд санаатайгаар халдсан хэмээн шүүхэд дууджээ.

“Charlie Hebdo” шог сэтгүүлийн ерөнхий редактор Шарб сэтгүүлийнхээ нээлтэд “Төрийн тэргүүн маань шийдвэр гаргахдаа толгойгоороо бус өөр нэг эрхтнээр гаргадаг нь ойлгомжтой. Одоо яана даа Францчууд минь” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

adill:
manai ih hurlin ihenhi ni uuntei adil buguud hoich uedee ulgergui l bga shu de. ur huuhdiin ger buliin humuujild surug ulger bolj bga ni unen sh dee.. 78+1 endees toolood bai
2014-01-18
charlie hebdo:
moi,president
2014-01-17
zochin:
doodhoo zahirch chadahgui hun ulsaa zahirdag l ym baih daa ha ha ha
2014-01-17