Л.Дашдорж: Ямар нэг бүтэц байгуулахгүй, иргэдийн оролцоон дээр тулгуурлана

img

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэж байна.  Монгол Улсын иргэд орон нутгийн болон улсын хэмжээнд бие даан шийдвэр гаргахад оролцох, улс төрийн болон эдийн засгийн шийдвэр, гүйцэтгэлийн үйл ажиллагааг хянахад иргэдийн оролцоог хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс  энэхүү үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс сонирхсон асуултдаа хариулт авч байна.

6

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-“Сум хөгжүүлэх сан” гэдэг шиг дүүрэгт хороо хөгжүүлэх сан байгуулах юм уу? Тусдаа сан байх шаардлагатай юу?

 6

Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж:

-2011 оны 12 дугаар сарын 23-нд батлагдсан хууль төсвийн шинэтгэлийг эхлүүлсэн. Орон нутагт эх үүсвэр, төсвийн асуудал дээр ямар эрх мэдэл өгөх вэ? Шийдвэр гаргаад хэрэгжүүлэх эх үүсвэр дээр тодорхой хэмжээний арга хэмжээ авах шаардлага гарч байгаа юм. Орон нутгийн төсвийг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Орон нутгийн хөгжлийн сангаас тусад нь сан байгуулна гэсэн зүйл байхгүй.

6

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Энэ хөтөлбөрийг бодлогын хувьд дэмжиж байна. Өнгөрсөн жил ЭЗХЯ-наас сум бүр дээр очиж ард иргэдийн санал тавиад, иргэдийн санал бүр дээр хэлэлцээд, нэг иргэнд нэг сая төгрөг оногдуулна гэж хошигруулаад явсан байсан. Гэтэл орон нутгийн хөгжилд тэрбум тэрбумаар нь олгоод байх төсөв хүрэхгүй.  Иргэд тойргоос сонгогдсон биднээс мөнгөө нэхэх юм. Амьдрал дээр бодитоор ярих хэрэгтэй шүү.

6

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-Энэ асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулсан. Гэхдээ хэрэгжүүлэхэд эх үүсвэр талаасаа хүндрэлтэй байна. Зээл авах боломж байсан бол бэлэн болсон бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх бололцоо байлаа.

6

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Шууд ардчилал гэж юуг хэлээд байна вэ? Хэрвээ иргэдийн оролцоогоор шийдвэр гаргах бол төрийн тогтолцоонд өөрчлөлт орох уу? Шууд ардчиллын инстутицийг байгуулж, төсвийг батална гэж байна.  Иргэний танхимын статусыг баталгаажуулна гэж байна. Ямар статустай байгууллага вэ? Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, төрийн тогтолцоо, шийдвэр гаргадаг механизмуудтай яаж уялдах вэ?

6

Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж:

-Төсвийн тухай хуулинд иргэдийн оролцоо, төвлөрлийг сааруулахаар тодорхой заалт оруулсан байгаа. Иргэдийн оролцооны асуудлаар Үндсэн хуулинд заалт орсон байгаа. Бүтцийн хувьд орон тоо шаардсан, тусгайлсан бүтэц байгуулах зорилго агуулаагүй. Төсвийн хуулийг хэлэлцүүлэх явцад иргэдэд мэдээлэл алга байна гэдэг.  Тиймээс ИТХ дээр Өргөдөл, гомдлын хороо байгуулж, иргэдэд сургалт явуулж, оролцоог нь нэмэгдүүлэхээр зохицуулна. Энэ хөтөлбөрөөр ямар нэг бүтэц байгуулахгүй, идэвхтэй иргэдийн оролцоон дээр тулгуурлана.

6

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Энэ хөтөлбөр гурван жил хэрэгжих  юм байна. Гэхдээ нэг оныхоо ард гарчихсан байна. Энэ оны төсөв ч батлагдчихсан. Хэрэгжих хугацааг нь 2013 он гэж оруулах шаардлага байгаа юу? Хаанаас ч ч харсан, яаж ч уншаад төсвийн төвлөрлийг сааруулсан хөтөлбөр гэж байна. Би төсвийн төлөвлөлт зарцуулалтад иргэдийг оролцуулах агуулга харагдаж байна.

6

Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж:

-Үндэсний хөтөлбөрт орсон олон арга хэмжээ хийгдээд явж байгаа. Зарим олон улсын байгууллагууд хийгээд явж байна. Олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Энэ ажлыг зохион байгуулах бүтэц, яам агентлагийнханд дэмжлэг болно. Орон нутгийн хэмжээнд тодорхой эрх мэдэл олгоход нь судалгаа шинжилгээгээ хийж байгаа. Орон нутагт иргэдийн оролцоог шаардсан асуудал дээр тухайн орон нутгийн удирдлага хүлээж аваагүй тохиолдолд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан.

6

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Төсвийн төвлөрлийг сааруулах хөтөлбөр биш. Тиймээс ингэж нэрлэмээргүй байна. Агуулгыг нь аваад үзэхээр өргөн хүрээтэй.  Нэгж байгуулна гээд тусгасан байна. Энэ нь яваандаа ИТХ, төрийн бүтэц болох юм.  Бэлтгэлээ яаж хангасан юм бол. 2013-2015 оны хугацаанд хэрэгжинэ гэж заачихаад 2014 онд  төслөө өргөн барьсан байна. Маш олон хууль санаачлахаар болжээ.  Хэрвээ энэ нь төсөвтэй холбоотой байна гэвэл Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх хэрэгтэй. Хөтөлбөрөө хэрэгжүүлээд дууссаны дараа ямар үр дүнд хүрэхээ заасан нь давуу талтай юм билээ.

6

Ийнхүү асуулт тавьж, үг хэлж дууссаны дараагаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.  Уг хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байнгын хороонд шилжүүллээ.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzz:
bayartsogtoo chi ogtsrooch ee dampuu garaa
2014-01-18