Малыг индексжүүлэн даатгана

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Малыг индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, ажлын хэсгийнхэнд асуулт тавилаа .

6

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Өнгөрсөн Засгийн газрын үеэс “Таван эрдэнэ” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Малын хоргодлын босго гэж байдаг юм билээ. Үүнтэй холбоотойгоор малчид малаа даатгуулдаггүй юм билээ. Тухайлбал, Булган аймагт зургаан хувиар малын хорогдлыг тогтоодог гэнэ.  Аймгуудынх нь онцлогоос шалгаалаад малын хоргодлын хувийг тогтоож болох уу? Дээр нь ган, зудтай үед малаа бүрэн бүтэн аваад гарсан малчид буруутай юм шиг тогтолцоо үүсээд байгаа юм. Энэ босго заавал байх ёстой юм бэ? Хувь иргэн даатгуулсан байхад хажуу айлынх нь мал үхээгүй гэдэг шалтгаанаар даатгалыг нь өгөхгүй байх тохиолдолд байна.

6

Сангийн дэд сайд С.Пүрэв:

-Аймаг, орон нутгийн онцлогтой холбогдуулан малын хоргодлын босгыг тогтоохоор хэлэлцсэн. Улсын дундажаар зуд турхан тохиолдсон үед малын хоргодолд таван хувьд байхаар тогтоолоо. Жишээ нь Булган аймагт малын хоргодол таван хувиас дээш гарсан тохиолдолд таван хувиар байхаар босго тогтоосон.

6

УИХ-ын дарга З.Энхболд:

-Яагаад машин, мал хоёрыг өөрөө даатгаад байгаа юм бэ. Сонгодог даатгал биш болоод байна шүү дээ. Миний хөрш малаа хоргодуулж байж даатгал авах болоод байна.

6

“Малын индексжүүлсэн даатгал” төслийн захирал Я.Өлзийболд:

-Уламжлалт даатгалын тогтолцоо хөдөө аж ахуйд хөгжихгүй болох нь тодорхой болсон юм. Тиймээс Дэлхийн банкнаас Монголд тохирох даатгалын тогтолцоог судалж, туслаад малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо  зохицох нь тогтоогдоод  хэрэгжүүлэхээр ярьсан юм.

5

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Манай 300 гаруй суманд мал аж ахуйн үйлдвэрлэл л хөгжиж байна. Гэхдээ энэ нь эрсдэлтэй салбар. Байгаль, цаг уураас хараат, эрчимжээгүй, амиа аргацаасан мал аж ахуйн  үйлдвэрлэлд энэ  тогтолцоо хэрэгтэй. Индексжүүлсэн даатгалын хуулийг харахаар процессийг хуульчилсан зүйл нь цөөхөн. Давхар даатгалын тогтолцоо нь харин дийлэнхийг эзлээд байна. Эрсдэлийг хохиролгүй даван туулсан малчин ямар урамшуулал авах юм бэ? Зуд Монгол Улсын бүхий л нутаг дэвсгэрийг хамардаг. Энэ тохиолдолд эрсдлийг дааж чадсан уу даатгалынхан.

7

 “Малын индексжүүлсэн даатгал” төслийн захирал Я.Өлзийболд:

-Төсөл гурван аймагт анх туршигдсан. Ингэж явсаар 21 аймаг нийслэлийг хамарсан.  Төслийг хэрэгжүүлж байхад 2009 онд зургаан тэрбум төгрөгийн эрсдэл гарч байсан. Таван мянга гаруй малчин даатгуулснаас дөрвөн мянга гаруйд нь нөхөн төлбөр олгосон.  Хэрвээ үүнээс давж эрсдэл гарвал Дэлхийн банкны нөхцөлт зээлийн сангаас гаргах юм.

5

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

-Засаг захиргааны нэгжээр бүсчилжээ. Байгаль цаг уурын онцлогоор нь бүсчилж болоогүй юм уу. Сумынх нь индексжүүлэлтэд хамаараагүй ч гэсэн байгаль цаг уурын бүсчлэлээсээ шалтаалаад зудад  нэрвэгдвэл яах вэ. Оторт гарсан айлын малыг яах вэ? өөрийн бүс нутагт зуд болбол малаа хоргодуулаагүй гэж нөхөн төлбөр авах уу? Мөн оторлож байсан бүсэд нь зуд болбол  нөхөн төлбөр бас авах уу? Малжуулах төслөөр авсан малыг гамшигт нэрвэгдвэл яах вэ?

6

“Малын индексжүүлсэн даатгал” төслийн захирал Я.Өлзийболд:

-Засаг захиргааны бүсчлэлээр нь тогтоосон. Хураамжийн хувьд онцлогоор нь тогтоож байна.  Үйл ажиллагаа талаасаа засаг захиргааны нэгжээ дагасан нь баталгаатай юм билээ. Отор нүүдэлтэй холбоотой асуудал төслийн хугацаанд гарсан.  ҮСХ-ноос сум тус бүрт малын дүн мэдээгээр гаргасан тооллогоор бүртгэгдсэнээр нь  нөхөн төлбөрөө авна.

6

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Гамшгийн үеэр мал хоргодоно гэдэг маш аймшигтай зүйл.   Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуулиндаа заасан. Индексжүүлсэн даатгалд хамрагдсан Баянхонгор аймгаас Улаанбаатарт шилжин ирэгсэд багассан.  Улс орнууд давхар даатгалд хамрагдаад явдаг юм билээ.

6

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-Зуд болсны дараа төрөөс малчид нь юм гуйгаад суучихдаг. Яагаад гэвэл мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Тиймээс малыг индексжүүлсэн даатгалд хамруулах нь зүйтэй. Гэхдээ энэ даатгалд төрийн оролцоо байх ёстой.

7

Ийнхүү Малыг индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжлээ.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

завхан аймаг б.алтанцэцэг:
дэмжиж байна.
2014-01-17