Йинглакийг авлигын хэргээр шалгана
Тайландын авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд Йинглак Чинаватраг авлигын хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайдыг тариаланчдад цагаан будааны тэтгэмж олгох Засгийн газрын маргаантай хөтөлбөртэй холбогдуулан авлига авсан хэрэгт сэжиглэж байгаа аж.
Тус улсад 2011 оноос хойш тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх алслагдсан хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах зорилгоор Засгийн газраас цагаан будаа худалдан авалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэтэрхий их цагаан будааны нөөц үүсгэснээс худалдахад хүндрэл учирч эхэлсэн байна. 2010 оноос эхлэн Ерөнхий сайд Йинглак Чинаватра нь Тайландын “Цагаан будааны үндэсний хороо”-г тэргүүлж эхэлсэн юм. Авилгатай тэмцэх газраас Йинглак Чинаватраг нөөцөнд цугларсан будааг томоохон аж нэгжүүдэд хямд үнээр зарж, тэднээс авлига авсан гэж сэжиглэж байгаа аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ